Дөрөвдүгээр сарын 10-н гэхэд 500 мянган хүнийг вакцинд хамруулна

2021-03-15 63 0
Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил 18 дахь өдрөө үргэлжилж байна. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж байгаа бөгөөд өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны байдлаар нийт 84017 хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа юм.
Тэгвэл коронавирусийн халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Гуравдугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байгаа болон үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах шаардлагатай, стратегийн ач холбогдол бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна.
Үүнээс хойш зорилтот насны иргэдийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн юм.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Тавдугаар сард хийх олон улсын НИСЛЭГИЙН ХУВААРЬ

Монгол Улсын Засгийн газрын гуравдугаар сарын 10-ны өдөр хуралдаж, агаарын хилийн боомтыг тавдугаар

2021-04-16

Хоёр ч удаа хүний амь авч одсон 0214-р ангид “Чөтгөр шүглэв” үү…?

Өнгөрсөн Пүрэв гаригт /04-08/ Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хоёр

2021-04-13

Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй

Улаанбаатар хотын иргэд газар өмчлөх болон газрын төлбөртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Газар зох

2021-04-12