Нохой тэжээдэг айл, өрхүүд хариуцлагатай байх ёстойг санууллаа

2021-03-10 788 0
Улаанбаатар хотод 110 000 гаруй тэжээвэр нохой байдаг гэнэ. Гэр хороолол болон орон сууцанд амьдардаг 10 өрх тутмын 1 нь нохой тэжээдэг байна.
Эрт цагаас одоог хүртэл нохой гэдэг амьтан хүний сайн анд нөхөр байж, бидэнтэй зэрэгцэн амьдарсаар ирсэн. Амьд амьтан учир тэдэнд ч гэсэн амьдрах орчин хэрэгтэй. Мөн нохой тэжээдэг иргэд нохой_тэжээх_мэдлэг_мэдээлэлтэй байж, үүрэг_хариуцлага хүлээх ёстой.
Сүүлийн үед олон нийтийн дунд тэжээвэр нохойн ялгадас хаа сайгүй байгаа тухай асуудал яригдаж байна. Тэгвэл гарц шийдэл нь яг юу юм бэ?
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зочилж байгаа иргэдийн 10 гаруй хувь нь нохойгоо салхилуулах зорилготой ирдэг. Ухамсартай нь нохойн ялгадсаа уутанд хийгээд хогийн саванд хийдэг, ухамсаргүй нь орхиод явдаг дүр зураг үргэлж нүдэнд харагддаг. Шаардлага тавихаар хүлээж авах нь ч бий, авахгүй нь ч бий. Гэтэл энэ орчноос нийслэлийн иргэд, өлгийтэй нялхаас өтгөс буурал хүртэл цэвэр агаар, цэмцгэр орчин мэдрэх гэж ирдэг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
Бид энэ асуудалд шийдэл хайн “Олон Улсын Нохой Судлалын Холбоо”-ны гишүүн байгууллага болох “Монголын нохой судлалын холбоо”-ны төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Цаашид үр дүнтэй, хамтран ажиллахаар болов.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн зүгээс
1. Нохойгоо салхилуулж байгаа иргэдэд хандан ялгадсыг нь уутанд авч хогийн саванд хийхийг сануулах, зөвлөх сурталчилгааны ажил хийх
2. Нохойн ялгадас авах уутыг ТҮЦ-үүдээр худалдаалах
3. Мөн нохойдоо амны хаалт болон хүзүүвч заавал зүүх арга хэмжээ авахыг сануулах
4. Нохойгоо салхилуулах, тоглуулах тодорхой талбай зааж өгч, зохион байгуулалт хийх
5. Цаашид “нохойн парк”-ыг манай талбай дээр байгуулах боломжтой эсэхийг судлах зэрэг арга хэмжээг авах болно.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS

2023-06-02

Хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах,

2023-06-02

Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тод

2023-06-02