“Зүүн Өмнөд Азийн орнуудад ажлын байранд зуучлана” хэмээн иргэдийг залилж байна

2023-05-23 41 0

Зүүн Өмнөд Азийн Мьянмар, Лаос, Тайланд, Камбож зэрэг улсад манай улсын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрх чөлөөгөө хязгаарлуулан, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байна. Тухайлбал “Өндөр цалинтай ажилд авна”, “Хямд зардлаар аялалд зуучилна” зэрэг хуурамч зарын дагуу манай улсын иргэд гадаад орон  руу зорчиж, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарсаар байгаа талаар Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүллээ.

Зүүн Өмнөд Азийн энэхүү бүс нутаг нь цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаа болон мансууруулах бодисын хууль бус наймааны гол зангилаа буюу “Алтан гурвалжин” гэж олон улсад нэрлэгддэг. Иймд танил тал, найз нөхөд, цахим сүлжээгээр Зүүн Өмнөд Азийн орнуудад ажлын байранд зуучлах санал ирвэл татгалзах нь зөв юм. Хэрэв ийм төрлийн мэдээлэл авсан тохиолдолд Эрүүгийн цагдаагийн албанд мэдэгдэж өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS

2023-06-02

Хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах,

2023-06-02

Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тод

2023-06-02