Ноолуурын үнэ кг нь 110-135 мянган төгрөг байна

2023-05-23 35 0

Нийслэл дэх түүхий эдийн “Эмээлт” захад энэ сарын 22-ны байдлаар ноолуур кг нь 110-135 мянган төгрөгийн үнэтэй байна. Бүс нутгаар авч үзвэл:

  • Баруун аймагт 110-135 мянган төгрөг,
  • Зүүн аймагт 110-130 мянган төгрөг,
  • Төвийн аймагт 110-135 мянган төгрөг
  • Говийн аймгуудад 110 мянган төгрөгийн үнэтэй байгааг “Малчин лавлах-109” мэдээллийн төвөөс мэдээлж байна.

Харин ХАА-н түүхий эд, бараа, бүтээгдэхүүний биржид нийт 22.3 тэрбум төгрөгийн ХАА-н гаралтай бараа, түүхий эдийг арилжжээ. Тодруулбал, 5 дугаар сарын 15-19-нд Хөдөө аж ахуйн биржээр нийт 5 удаагийн арилжаа зохион байгуулжээ. Үүнээс 71 хэлцлээр 44.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа түүхий эд болох:

  •  293.1 тонн ноолуур,
  • 43.9 тонн хонины ноос,
  • 22.5 тонн хонины завод ноос,
  • 52 тонн тэмээний ноос,
  • 2140 тонн тосны ургамал тус тус арилжсан байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Засгийн газар 2023 оны төсвийн тодотголын төслөө өргөн барина

Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа 2023 оны төсөвт тодотгол хийх шийдвэр гаргасан. Төсв

2023-06-02

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох нь зүйтэй

Өнгөрөгч мягмар гарагт МАН-ын бүлэг хуралдаж, хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд хүүхдийн мөнгө олгох нь

2023-06-02

ИНЕГ 28 сая долларын тэтгэлгийг 370 хүнд олгожээ

БЗС-ийн мэдээлэл нийтэд хүрч, шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл үүний араас ИНЕГ-ын тэтгэлгээр суралц

2023-05-24