Н.Алтанхуягийн эсрэг гурван “Э”-ийн хүч хавсарсан АН-ын даргын сунгаа

2021-03-08 1729 3

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга , намын даргын албыг зургаан жил хийж намынхаа түүхэнд хамгийн олон ялалт авчирсан Н.Алтанхуягийг АН-ын гишүүн биш гэх үндэслэлээр намынхаа сунгаанд оролцуулсангүй.  Энэ бол олон мянган намын гишүүдийн гоморхол.

Өнгөрсөн хоёр ч  УИХ-ын болон орон нутгийн сонгуулиас хойш ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, одоо хэр нь “шок”-ын байдалтай байгаа  Ардчилсан намынхны  “хөнжил дотроо хөлөө жийлцсэн” байдал хэрээс хэтэрч, савнаасаа халив. Бүр  2020 оны УИХ-ын сонгуулиас хойш толгойгүй явсан Ардчилсан нам өнгөрсөн 5 дахь өдөр намын даргын сунгаад оролцох нэр дэвшигч нараа тодруулсан юм. Тус намын Дотоод сонгуулийн хороонд  Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, О.Алтангэрэл,  П.Галиндэв тэргүүтэй 19 хүн нэр дэвшнээс О.Алтангэрэл нэрээ татаж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг дэвшүүлээгүй юм.  П.Галиндэвийн тухайд С.Эрдэнийг АН-ын дарга болохоос эхлээд дуустал нь шүүмжлэлтэй хандаж АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүнээр хүртэл ажилладаг учир хуучин даргынхаа өмхий араанд зуулттай явдаг нэгэн.  Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувьд Шударга бусын хонгилыг анхлан зарлаж нам дамнасан бүлэглэлийн толгойлогч нарыг зарлаж олон хүний зэвүү дургүй хоёрын дунд байдаг явдаг.  Тэр тусмаа АН-ын сүүлийн хоёр ч сонгуульд ялагдуулсан Шонхорын С.Эрдэнэ, З.Энхболд нарын эзэн ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой бүр ч хонь чоно. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж С.Эрдэнэ З.Энхболд нар хүч хавсран Н.Алтанхуягийг нэр дэвшүүлж болохгүй гээд дотоод Сонгуулийн хорооныхныг дарамталж байж үр дүнд хүрсэн сурагтай. Тиймдээ ч АН-ын дотоод сонгуулийн хороо шийдвэрээ гаргаж чадахгүй хоёр ч өдөр дуншсан нь ийм учиртай байж.

Анх бичиг баримтаа өгөхөд нь дүрмийн дагуу та бие даана нэр дэвшсэн учир болохгүй гэж томорсон Дотоод сонгуулийн хорооны дарга гэх И.Мөнхжаргал бол З.Энхболдын хүн гэгддэг.

Яс юман дээр АН дүрэмтэй  бил үү. Харин ч  дүрэмгүй нам гэвэл АН-ыг л хэлэх байх. Хамгийн ардчилалтай нээлттэй гэгддэг АН маань энэхүү шударгаар намын даргаа сонгох шинэчлэл нэрийн дор явагдаж байгаа зарим үйлдлийг нь  ажиглавал “Ардчилалгүй”   Ардчилсан нам хэмээн тодорхойлмоор ч юм шиг.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Л.Эрдэнэчулуун даргаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдийг улам дордуулав уу?

Замын-Үүд суманд нөхцөл байдал хүндэрч орох гарах бараа таваар гацсан байдалтайгаар зургаан сарын нү

2021-07-28

С.Баярын араас С.Баярцогт наранд гарах өдрөө тоолж сууна

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан болон Оюутолгойн гэрээг боловсруул

2021-07-28

Бэлчээр хувьчилвал ямар ирээдүй хүлээж байгаа вэ

Судалгаанаас харахад дэлхийн дулаарал, цөлжилт усны хомсдол гэх мэт нь зөвхөн Монголын асуудал ч б

2021-07-28