Дарханы засаг дарга Б.Азжаргалын хувийн хөрөнгө хэд дахин зузаарчээ

2023-05-04 419 1

Сүүлийн үед Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай холбоотой таагүй мэдээллүүд гарах болжээ. Тэрбээр, түүнийг  хувийн хөрөнгөө хэрхэн зузаалсан тухай баримтыг зарим эх сурвалжууд дурдсан байна. Түүгээр ч барахгүй  аймгийн ИТХ-ын дарга С.Насанбаттайгаа хамтран хууль бус томилгооноос эхлээд олон хуудуугүй зүйл хийснийг ч дурджээ. 

Б.Азжаргал дарга Дархан сумын 31 дүгээр хороололд дөрвөн айлын газар дээр нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй хаус бариулж, 216 сая төгрөгөөр тавилга авсан талаар АТГ-т шалгагдаж байгаа тухай мэдээлэл гарч байсан. 

Ингэхдээ тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийнхөө байшинд дэд бүтцийг бүрэн шийдүүлсэн аж. Харин энэ талаар асуухаар “Энэ миний байшин мөн. 2018 онд 12 сая төгрөгөөр дэд бүтцийг бүрэн шийдүүүлсэн. Намайг олон жил даргын алба хашсан болохоор ингэж харддаг юм. Гэтэл би өөрийнхөө хөрөнгөөр өөртөө таарсан байшин барьсан гэж боддог” гэх хариултыг өгчээ.

Үүгээр ч зогсохгүй албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тэрбээр Зулзагын голын хөвөөнд зуслангийнхаа байшинг шинэчлэн хаус бариулсан гэдгийг хэлсэн.  Засаг даргаар ажилласан хүн нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий хаус бариулаад дэд бүтцээ бүрэн шийдэж болдгийг Дарханы Засаг дарга ийн харуулж байна. 

Б.Азжаргал даргын Хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад 2017 -2020 онуудад  орлогын хувьд тогтвортой буюу өөрөөр хэлбэл богино хугацаанд тэрбум төгрөгийн үнэлгээтэй хаус бариулах хэмжээний хөрөнгөтэй хүн биш аж.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

9-14 насны 8 хүүхэд мөргөж, нэг хүүхэд амиа алдлаа

Өнөөдөр /2024.04.17/ 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius

2024-04-17

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат улсын ажлыг уяж, замын ажлыг хоёр жил гацааж байна

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нь өөрийн эзэмшлийн газар нэрийн дор улсын ажлыг уяж, газар чөлөөлөхөөр очсон

2024-04-15

Шахмал түлшний чанарыг сайжруулах талаар БНХАУ-ын эрдэмтэдтэй санал солилцжээ

Тавантолгой түлш компанийн удирдлагууд өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яамны ха

2024-04-15