Вакцинжуулалт дуустал Өмнөговь руу зорчих хөдөлгөөнийг зогсоох хүсэлтийг УОК-д хүргүүлжээ

2021-03-05 430 0

Өмнөговь аймгийн Улсын хэмжээнд вакцинжуулалт дуустал тус аймаг руу зорчих хөдөлгөөнийг зогсоох хүсэлтийн УОК-д хүргүүлжээ.

Тус хүсэлтэд:

“Улаанбаатар хотод халдварын тоо өссөөр байна. 24 цагийн хугацаанд 77 тохиолдол шинээр бүртгэгджээ.
2021 оны 3-р сарын 01-ний өдрөөс хойш хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан манай аймагт хоногт дунджаар 600-650 тээврийн хэрэгслээр 2000 орчим иргэд зорчин ирж байгаа нь цар тахлын халдвараас хамгаалах Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 183-р тогтоолоор зарласан “НОГООН БҮС”-ийг хэвээр хадгалахад эрсдэл үүсч байна.

Иймд Өмнөговь аймагруу нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг Улсын хэмжээний вакцинжуулалтын үйл ажиллагаа дуустал түр хязгаарлах тал дээр хамтран ажиллах хүсэлтийг АОК-оос УОК-т хүргүүллээ” гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS

2023-06-02

Хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах,

2023-06-02

Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тод

2023-06-02