Чехэд сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 48 хоногийн дараа олжээ

2023-03-23 161 1

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид “Фоксконн” үйлдвэрт ажилладаг Монгол Улсын иргэн, 54 настай Д.Гантөгс хоёрдугаар сарын 4-нд сураггүй алга болсон билээ.

Хамгийн сүүлд хоёрдугаар сарын 4-ний 02.00 цагийн орчимд тус мужийн Полабина орчимд хүмүүс харсан хэмээн мэдээлсэн байдаг.

Тэгвэл түүний цогцсыг 48 хоногийн дараа буюу өчигдөр /2023.03.22/ Лабе голоос олжээ.

Манай улсын ГХЯ тус улсын ЭСЯ-аар дамжуулан уг хотын цагдаагийн газартай хамтран ажиллаж, тухайн иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулсан байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS

2023-06-02

Хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах,

2023-06-02

Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тод

2023-06-02