“Хилийн цэргийн мэдэлд байгаа нүүрсний уурхайг Хятадуудад зарсан” гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

2023-03-10 107 2

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн болон Хил хамгаалах байгууллагыг  БНХАУ-ын хамтран “Андын илч” ХХК-ыг үүсгэн байгуулж, түүнийхээ эзэмшиж байсан хувийг зарсан” тухай мэдээлэл сүүлийн үед цахим сүлжээнд тархах болсон. Тэгвэл энэхүү мэдээлэлд албан мэдээлэл хийж байна.

Ардын депутатын их хурлын 1991 оны 126 дугаар тогтоолоор Сүхбаатар аймгийн  Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Баянцогтын  нүүрсний ил уурхайг байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү уурхай нь үйл ажиллагаа явуулсан цагаасаа эхлэн хил орчмын сумдын нүүрсний хэрэгцээг хангаж ирсэн. Харин уурхайн үйл ажиллагаа эхэлсэн цагаас техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал,  ажиллах хүн хүчний дутагдал, төсөв хөрөнгийн хүндрэлтэй ихээхэн нүүр тулсан байдаг. Тиймээс тус уурхайг эдийн засгийн хувьд бие даан цаашид үйл ажиллагаа явуулах чадваргүй болсон гэж үзэн, уурхайн хэвийн жигд ажиллагааг хангах зорилгоор Сүхбаатар аймгийн Засаг даргын 1994 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 178 дугаар захирамжаар Эрдэнэцагаан суман дахь хилийн цэргийн дугаар ангид балансаас балансад шилжүүлсэн тушаал гарч байжээ.

Хэдийгээр балансаас балансад уурхайн үйл ажиллагааг шилжүүлж авсан ч үйл ажиллагааны доголдол арилахгүй байсаар 2005 оныг хүрч, уурхайг Хилийн цэргийн 0119 дүгээр анги /Төрийн өмчит аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар/-д шилжүүлж, гадны хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэн байдаг. Ийнхүү 2005 онд БНХАУ-ын хуулийн этгээд болох “Нин Чүн Бао Шан” үйлдвэр уурхайн ерөнхий компанитай хамтын ажиллагааны гэрээ, дүрмийг байгуулж Монгол-Хятадын хамтарсан “Андын илч”  ХХК-ийг үүсгэн байгуулах дүрмийг баталсан. Тухайн үед Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн захирагчаар  /Төрийн өмчит аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар/ хурандаа Д.Мөнхөө ажиллаж байсан.

Монгол-Хятадын хамтарсан “Андын илч”  ХХК-ийг үүсгэн байгуулахад Хилийн цэргийн 0119 дүгээр анги 49 хувь буюу бэлэн мөнгөөр бус уурхайн газрын лиценз, хөрөнгө оруулагч тал 51 хувийн гэрээ буюу техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр гэрээг хийж баталсан. Ингэснээр зогсонги байсан уурхайн хэвийн үйл ажиллагааг явуулах, хил орчмын сумдыг нүүрсээр хангах, нөхцөл үүссэн. Албан ёсоор уурхайн олборлолтын тусгай  зөвшөөрлийг 2007 онд авч үйл ажиллагаа эхэлсэн.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнгийн хувьд 2009-2016 онуудад Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн захирагчаар томилогдож, үүргийн дагуу тус компанийн ТУЗ-д ажиллаж байсан.

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас тус уурхайг орон нутгийн мэдэлд шилжүүлэх хүсэлтийг 2015 онд ХЗДХЯ-нд тавьсны дагуу Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 07 дугаар сарын 09-ний 1а/2005, Монгол Улсын Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 8/3074 тоот албан бичгээр өгсөн чиглэл, Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалын дагуу Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн эзэмшилд байсан “Андын илч” ХХК-ий 49 хувийг Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албанд хамтын ажиллагааны гэрээ, дүрэм, байцаагчийн дүгнэлт, товч танилцуулга, 2012 оны уурхайн ажлын төлөвлөгөөний хамт үнэ төлбөргүйгээр  шилжүүлэн өгч байсан.  Түүнээс хойш “Андын илч” ХХК нь орон нутгийн засаг захиргааны мэдэлд байсаар байгаа юм.

Тус мэдээлэл Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнг “Хилчдийн дулааныг хангах ёстой нүүрсний уурхайг Хятадад 980 мянган ам.доллароор зарсан” гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл болохыг үүгээр мэдэгдэж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МҮБХ: Нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг хаслаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр /2023.05.30/ боллоо. Хур

2023-06-02

Үндсэн хуулийн өөрчлөлтийг 91.2 хувийн саналаар БАТАЛЛАА

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуу

2023-06-02

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох нь зүйтэй

Өнгөрөгч мягмар гарагт МАН-ын бүлэг хуралдаж, хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд хүүхдийн мөнгө олгох нь

2023-06-02