Анжелина Жоли хуучин нөхөр Брэд Питтийн бэлгийг 11.5 сая доллараар зарлаа

2021-03-04 1248 0
Энэхүү бүтээлийг Жолид түүний салсан нөхөр Питт бэлэглэж, 2011 онд Нью Орлеанс дахь эртний эдлэлийн худалдаачнаас 2.95 сая доллараар худалдаж авсан юм.
Даваа гарагт гарсан мэдээллүүдээс харвал 1943 онд Черчиллийн дэлхийн 2-р дайны үеэр зурсан цор ганц зураг болох “Коутубиа сүмийн цамхаг” зураг Лондон дахь Кристигийн “Modern British Art Evening Sale” дуудлага худалдаагаар Бельги улсын нууцлаг оролцогчдод 11.5 сая доллараар зарагдаж рекорд тогтоосон гэж мэдээлэв.
Брэд Питт Квентин Тарантиногийн Дэлхийн 2-р дайны үеийг өгүүлдэг “Inglourious Basterds” кинонд тоглосон нь Черчиллийн талаарх өргөн мэдлэгтэй болгож, улмаар сонирхлыг нь татах болсон учир тухайн үедээ уг зургийг худалдаж авч байжээ. . Тэрбээр Жолитай хамт нэг удаа Их Британид Черчиллийн музейд хүртэл зочилж байсан удаатай юм байна.
Питт зургийг худалдаж авахаас өмнө Черчиллийн хүүд нь байж байгаад хүү нь 1950 онд Небраска дахь нэгэн уран зургийн цуглуулгад заржээ. Хожим нь 1964 оны Черчиллийн сэдэвтэй “Шилдэг цагууд” киног бүтээсэн продюсер Норман Г.Хикмэнд зарагджээ. Дараа нь уг зураг Хикманы нас барсны дараа түүний хамаатныд 15 жилийн турш хадгалагдсаар сүүлд Питтийн гар дээр ирсэн түүхтэй юм байна.
Г. Амаржаргал
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Германчууд ахмадын асрамжийн газарт зориулж РОБОТ бүтээжээ

Мюнхений Navel Robotics гарааны компани асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлс

2024-03-19

Тайландын Лопбури хотыг сармагчны сүрэг эзэлжээ

Тайландын Лопбури хотыг урт сүүлт макака сармагчны сүрэг эзлэн хотын эдийн засагт нь үлэмж хохирол у

2024-02-05

Венесуэл, Гайанагийн удирдагчид уулзжээ

Венесуэл, Гайанагийн төрийн тэргүүнүүд хоёр орны хоорондын газар нутгийн маргааныг зохицуулах асуудл

2023-12-15