Баруун бүсийн гурван аймгийн өрсөлдөх чадварын үнэлгээ хамгийн их буурчээ

2023-02-01 98 1

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-гийн үр дүнг 11 дэх жилдээ танилцуулж байна.

Өрсөлдөх чадварын тайланд эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог аж.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан хэлэхдээ: “Өрсөлдөх чадварын үнэлгээ хамгийн их буурсан гурван аймагт Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг баруун бүсийн аймгууд багтаж байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн хувьд төрийн үйлчилгээний чанар муудсан, татвараас зайлсхийх явдал нэмэгдсэн, сумын төвөөс аймаг рүү шилжих хөдөлгөөн идэвхэжсэн зэрэг шалтгаанаас үүдэлтэй. Завхан аймгийн хувьд 20 дугаар байрт жагссан хэвээр байгаа нь аймгийн удирдлагын бодлого, хог хаягдал, эх нялхсын эндэгдэл өндөр гэх мэтчилэн зүйлтэй холбоотой” гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Дундговь аймгийн Өндөршил сум 181 сая төгрөгөөр наадмын талбай барина

Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Дундговь аймаг сүүл мушгисан. Тус аймгийн хувьд эдийн засаг,

2023-03-30

Орон нутагт ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэллээ

Засгийн газраас төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор "Хөдөөгийн сэргэлт" хөтөлбөр хэр

2023-03-23

“Тавантолгой төмөр зам” ХХК томилолтын зардалд 118 сая төгрөг зарцуулжээ

Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр бүх шатны төсвийн захирагч нар хэмнэлтийн горимд

2023-03-23