Г.Буяндорж: Намайг эзэнгүй хэрэгт гүтгэж, эд хөрөнгө сэтгэл санааны хохирол учруулсан. Энэ бол яргалал

2021-03-03 260 0

“Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж, эхнэр МУГЖ Т.Ариунаа гэр бүлээрээ прокурорын хууль бус үйлдлийн талаар хэвлэлийн хурал хийлээ. Учир нь 2011 оноос эхлэн шалгагдаж байгаа хэргийн талаар ноцтой баримтуудыг дэлгэсэн юм.

Тэрбээр, “Г.Буяндорж миний бие 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жил бизнесийн салбарт ажиллаж ирсэн. Энэ хугацаанд  “Ноёд групп” ХХК, түүний охин компани болох “Ноёд констракшин” ХХК-ийг өөрийн  хүч хөдөлмөрөөр  бүтээн босгосныг бизнесийн салбарынхан төдийгүй  монголын ард түмэн мэднэ.

Өнөөдөр энд  хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь Цагдаа, Прокурорын байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд, өмнө нь прокурорын байгууллага болон мөрдөн байцаах албанд ажиллаж байсан өмгөөлөгч нарын хоорондоо холбоотой нарийн зохион байгуулалттай хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас миний бие бүлэг этгээдэд  компаниа дээрэмдүүлж алдсан. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй 10 дахь жилдээ шалгагдаж байна.

Тухайн үед юу болсон бэ гэвэл, би    “Ноёд групп” ХХК болон   охин компани болох “Ноёд констракшин” ХХК-ийн  эзэмшил, өмчлөлд байсан 6.5 тэрбум төгрөгийн  хөрөнгө болох Баянзүрх дүүргийн V хороонд байршитай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан орон сууцны зориулалттай 540 айлын орон сууцны барилга, түүнд оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай нийт 25 тэр бум төгрөгний борлуулалттай ажиллах “Сэлэнгэ 888” орон сууцны хорооллоо  бизнесийн хамтрагч гэх нэр бүхий иргэдэд залилуулсан. Залилуулсан гэдгээ мэдсэн даруйд  цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахад эсрэгээр нь намайг  олон үндэслэлгүй хэргүүдээр удаа дараа шалгаж, 409 хоног цагдан хорьж, миний  эрх,  эрх чөлөөгөө хязгаарлан  хэлмэгдүүлсэн.  Би  бүхий л нотлох баримт, холбогдох мэдээллийг өгсөн, эзэн холбогдогч тодорхой атал 2011 оноос  өнөөдрийг хүртэл энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй  хууль хяналтын байгууллагын шатанд 10 жил болж байна.  Асуухаар “шалгаж байна”  гэдэг.

Тиймээс энэ хэрэгт ороцохдоо чиг үүргээ хууль бусаар хэрэгжүүлсэн Цагдаа, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын ёс зүйгүй үйлдэл, үйл ажиллагааг эсэргүүцэн хууль дээдлэх болон шударга ёсны зарчмыг баримтлан ажиллахыг  шаардаж байна.   Мөн тэдэнд  зохих хариуцлага хүлээлгэх шаардлагыг төр, түүний эрх бүхий байгууллагууд болон Монголын ард түмэнд хүргэх зорилгоор өөрт Үндсэн хуулиар олгогдсон эрхийн  хүрээнд энэхүү  хэвлэлийн бага хурлыг хийж байна.

Түүнчлэн шударга ёсыг нэхэж буй  энэ шаардагыг  маань холбогдох газрууд  хүлээж авч, нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хүртэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хүрээнд суулт хийж, шаардлагатай гэж үзвэл тэмцлийн хүнд хэлбэр болох өлсгөлөн зарлах хүртэл арга замаар тэмцэхээ үүгээр илэрхийлж байгаа юм. Ганц би ч биш сүүлийн үед баялаг бүтээгч, бизнес эрхлэгч нараас бизнесийг нь булааж, дээрэмддэг, төрийн байгууллагын хүчээр айлгаж, сүрдүүлдэг, дарамталдаг ажиллагааны золиос болсон бизнесийн салбарын олон хүн байгаа” гэлээ.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Тавдугаар сард хийх олон улсын НИСЛЭГИЙН ХУВААРЬ

Монгол Улсын Засгийн газрын гуравдугаар сарын 10-ны өдөр хуралдаж, агаарын хилийн боомтыг тавдугаар

2021-04-16

Хоёр ч удаа хүний амь авч одсон 0214-р ангид “Чөтгөр шүглэв” үү…?

Өнгөрсөн Пүрэв гаригт /04-08/ Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хоёр

2021-04-13

Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй

Улаанбаатар хотын иргэд газар өмчлөх болон газрын төлбөртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Газар зох

2021-04-12