Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга 58 нас хүрч байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе!

2021-03-03 517 1

Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 58 насны төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1963 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төржээ.

Товч намтар: 

  • 1970-1978 Улаанбаатар хотын 34 дүгээр сургуульд суралцсан
  • 1978-1982 Дүрслэх урлагийн дунд сургуульд зураач мэргэжлээр суралцаж төгссөн
  • 1982-1986 Монголын урчуудын эвлэлд зураач
  • 1983-1989 Улсын шигшээ багийн тамирчин
  • 1992-1997 Женко ХХК-ийн Ерөнхий захирал
  • 1997-1998 Баянгол зочид буудал ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2000-2004 Мах импекс ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2004-2008 УИХ-ын гишүүн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга
  • 2008-2012 УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд
  • 2012-2016 УИХ-ын гишүүн
  • 2012-2014 Засгийн газрын гишүүн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэж байв.

Тэрбээр 2017 онд Ардчилсан намын VIII Их хуралд оролцсон 937 төлөөлөгч оролцож, 903 нь буюу 96,6 хувийн саналаар АН-аас нэр дэвших эрхээ авч, улмаар 54 насандаа Монгол Улсын Ерөнхийлөгч болж байв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

С.Баярцогтод холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн  хуралдаанаар С.Баярцог

2021-07-19

Б.Ундармаад оноосон 2.5 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүх өнөөдөр буюу долдугаар сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эр

2021-07-19

Х.Нямбаатар хурдан удмын 36 адуутай

Өнөөгийн Засгийн газрын сайд нараас хамгийн олон хурдан удмын адуутай сайдаар Хууль зүй, дотоод хэрг

2021-07-19