Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 2.6 их наяд төгрөгийг шамшигдуулжээ

2022-11-30 80 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д хийсэн хяналт, шалгалтын дүн мэдээллийг танилцуулсан юм.

Тус компанийн санхүүгийн тайланд хяналт, шалгалт хийхэд 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэв. Мөн тэрбээр 1.2 их наяд төгрөгийн зөрчлийн дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан юм.

Тэрбээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар 1,2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн, 240 тэрбум төгрөгийн концессын төлбөр өнөөдрийн хүртэл төлөгдөөгүй, 312,4 тэрбум төгрөгийн зээлийн асуудал байна /Энэ нь Улаанбаатар болон Худалдаа хөгжлийн банкнаас Дарханы төмөрлөгийн үйлдвэр нэрээр зээл авахуулаад “Кью Эс Си” компани руу шилжүүлсэн төлбөр/, 840,9 тэрбум төгрөгийн төмрийн хүдэр зарж борлуулсны зөрүү гарч ирж байна. Энэ нь гааль дээр тооцогддог жишиг үнээс хэт доогуур үнээр төмрийн хүдрийн баяжмалыг зарж борлуулсан. Мөн өөрсдийн хамаарал бүхий компаниудад зах зээлийн үнээс хэт доогуур үнээр гэрээ хэлцэл хийж өгсөн байна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Койны хохирогч: О.Мөнхжинд итгээд 140 сая төгрөгөө койнд алдчихлаа

"IHC” койн худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон б

2023-02-01

“Тавантолгой түлш” ХХК таван жилийн ойн хүрээнд таван бүтээлч ажил өрнүүлнэ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангах чиг үүрэг бүхий “Та

2023-02-01

Чингэлтэй дүүрэг ахмадууддаа 300 сая төгрөгөөр БЭЛЭГ авч өгнө

Сүхбаатар дүүрэг 900 сая төгрөгөөр эмэгтэйчүүддээ бэлэг худалдан авах тендер зарласан ч нийгмийн сүл

2023-01-31