Өмнөговь аймгийн удирдлагууд төрийн албан хаагчдын цалинг тэгш нэмэх шийдвэр гаргалаа

2022-11-16 32 2
Өнөөдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж төрийн албан хаагчдын цалин нэмэх шийдвэрийн талаар орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-аас 2023 оны төсвийн бодлогын хүрээнд төрийн албан хаагчдын орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, хот суурин газраас орон нутагт шилжин суурьшихыг дэмжих зорилгоор Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлд нэмж тусгасан.
Энэ хүрээнд Өмнөговь аймагт ажиллаж байгаа нутгийн төрийн захиргааны 261 албан хаагчийн цалингийн 20 хувийг орон нутгийн төсвийн суурь зарлагад тооцон хянаж, Монгол улсын 2023 оны төсөвт тусган батлаад байна.
Үүнд аймаг, сумын ИТХ, ЗДТГ, Орон нутгийн өмчийн газар, Байгаль орчны газар, Санхүүгийн хяналт, аудитын албаны төрийн захиргааны албан хаагчид багтаж байгаа юм.
Мөн орон нутаг өөрийн нөөц боломж, орлогын нөхцөл байдлаа ашиглан төрийн захиргааны албан хаагчдын цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж хуулийн хүрээнд бүрдсэн.
Иймд Өмнөговь аймгийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгээс “Нутгийн дэм” хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулан, тооцоо судалгаа хийж эхлээд байна.
Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн төрийн албан хаагчдын цалин нэмэх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэн батлах юм.
Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 4811 төрийн албан хаагч “Нутгийн дэм” хөтөлбөрт хамрагдаж байгаагийн 107 нь улс төрийн албан хаагч, 261 нь төрийн захиргааны албан хаагч, 4443 нь төрийн үйлчилгээний, гэрээт болон бусад ажилтнууд байна.
LIKE дарж нэгдээрэй !!!
  • Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
    NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
    NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
    whatsapp дугаар: +19099134258

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн удирдлагууд төрийн албан хаагчдын цалинг тэгш нэмэх шийдвэр гаргалаа

Өнөөдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж төрийн албан хаагчдын цалин нэмэх шийдвэрийн талаар

2022-11-16

Мөнчгөрөөрөө зүтгэдэг энэ хэдэн бизнесмэн л Монголдоо мөнгө чирж ирдэг

Саяхны нэг "алдартай" үг бий. Марзан ч гэлээ, энд яг тохирно. Нэгэн удаа УИХ-д сууж байсан Б.Наранхү

2022-11-07

Д.Тогтохсүрэн: Орост сургууль төгссөн хүмүүс нийгмийн үйл явцад их гай болж бий юм байх

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өмнө нь олон улсын хуралд оролцох үеэрээ "Тө

2022-11-07