Баянзүрх дүүргийн удирдлагууд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллалаа

2022-11-15 38 1
Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс шинэ байранд үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа. Тиймээс Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, ИТХ-ын Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын зөвлөх Б.Галцог болон Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр нар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Мөн иргэдэд үйлчилдэг анхан шатны албан хаагчид болох Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд болон Нийгмийн ажилтнуудтай уулзаж тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал бодлоо хуваалцлаа.
Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс үйл ажиллагаандаа зарим шинэчлэлүүдийг хийсэн талаар Хэлтсийн дарга Г.Атармаа танилцуулсан. Тухайлбал, пос машинтай болсноор иргэд төлбөртэй үйлчилгээ авахын тулд банканд дугаарлах цагийг нь хэмнэсэн давуу талтай байгаа аж.
Мөн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс тэтгэвэртээ гарсан ахмадыг угтагчаар ажиллуулснаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, иргэдийн асуултад хариулах зэрэг давуу талтай байгаагаа хуваалцсан юм.
Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтсээс хамтран “Хүүхдийн өрөө”-г байгуулж ИТХ-ын Гэмт хэргийн салбар зөвлөлөөс санхүүжүүлэн тохижуулснаар
• Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх
• Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх
• Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс цагдаа нар мэдүүлэг авах
• Байгууллагын ажилчид хүүхдүүдээ тоглуулах зэргээр ашиглагдаж байгаа нүдээ олсон ажил болжээ.
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эрх зөрчигдсөн гэмт хэргийн 80 хувь Баянзүрх дүүрэгт үйлдэгддэг. Эдгээрээс дийлэнх нь үл хайхрах болон үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалт байдаг. Тиймээс одоо байгаа Хүүхэд хамгааллын төв ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Дүүргийн хэмжээнд шинээр баригдаж буй Хүүхэд хамгааллын төвийн үйл ажиллагааг ирэх онд эхлүүлнэ, шаардлагатай санхүүжилтийг олон эх үүсвэрээс шийдвэрлэхээр ажиллаж байгааг Гэр бүл залуучуудын Хөгжлийн хэлтсийн дарга Ц.Үүрцайх хэллээ хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.
 
LIKE дарж нэгдээрэй !!!
  • Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
    NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
    NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
    whatsapp дугаар: +19099134258

Холбоотой мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагууд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллалаа

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс шинэ

2022-11-15

ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийг 35 жилийн дараа иж бүрэн засварлаж, олон улсын жишигт нийцүүлжээ

Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох ЭХЭМҮТ нь баригдсан цагаасаа хойш 35 жилийн хугацаанд иж бүрэн

2022-11-07

ОУ-ын STEAM буюу ШИМТ хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар хамгийн сүүлийн үеийн сургалтын систем болох “ШИ

2022-11-07