Мөнчгөрөөрөө зүтгэдэг энэ хэдэн бизнесмэн л Монголдоо мөнгө чирж ирдэг

2022-11-07 39 2
Саяхны нэг “алдартай” үг бий. Марзан ч гэлээ, энд яг тохирно. Нэгэн удаа УИХ-д сууж байсан Б.Наранхүү ЖДҮ “дэлбэ” үсрэхэд “…Дэргэдэх эрдэнээ анзаарсангүй” гэж байв. Дөрвөн жилийн өмнө л дөө, дүү нь ЖДҮ авсан асуудалд орж, мань эр сэтгүүлчидтэй таараад тэгж ярьсан байдаг юм.
Түүн лүгээ бид энэ хэдэн бизнесмэнээ алдалдаг болоод удлаа. Хэн нэгэн томоохон бизнесмэний хувийн амьдралд зовлон гай тохиовол алга таших нь холгүй “заналтай” баясч байхыг харж л байв. “…Тэр өвджээ, энэ шоронд оржээ” гэвэл бас л тиймэрхүү…
Уг нь Монгол маань эдийн засгийн шал өөр тогтолцоонд шилжээд 30 гаруй жил болчихсон. Чөлөөт нийгэм, зах зээлийн систем энэ тэр гээд бүгд л ойлгохоор болсон. Гэхдээ сэтгэхүйн хувьд нөгөө л соц нийгмийн үеийнхээрээ үлдчихэв үү гэж харагдаад байдаг юм. Тэр үед нийтээрээ нэг л дэлгүүрээс нэг загварын гутал хувцас авч өмсөн. Бүгдээрээ талхан дээр сахар, эсвэл молоко л түрхэж иддэг. Сонсдог дуу хөгжим ч ав адилхан. Соёл, иргэншил ч ив ижилхэн. Өөрийг идэж, өмсөж, сонсож, сонирхвол нийгмийн дайсан болдог. Ийм л байсан.
Одоо цаг өөр болсон. Өдөр бүр өөрчлөгдөж байна. Тэр байтугай сүүлийн гурван жилийн хугацаанд ковид гэдэг аймшигтай тахал, араас нь Орос Украйны дайн гэх үү, зөрчил гэх үү, нэг тийм явдал хоёр нийлээд дэлхийг донсолгож байна. Тэрнээс болоод Хятад хилээ, Орос “крант”-аа хаахад бид яаж баларч байна даа. Мэдэрсэн дээ, бүгдээрээ.
Энэ бүхэн юуг бидэнд хэлсэн бэ. Бид юу ойлгосон бэ. Маш ойлгомжтой хэлэхэд, хилээ хаачихаад хэдэн жил амьдрах чадалтай болох ёстойг л мэдрүүллээ. Үйлдвэрлэдэг, тэрийгээ экспортолдог, зөрүүлээд мөнгө оруулж ирдэг. Тэгэхгүй ч “…Мах гурил хоёр байхад монгол хүн алзахгүй” гэдэг тэнэглэлээсээ ангижрахыг сануулсан. “…Даяаршил дэлхийг нөмөрсөн ч дангааршил биднийг авч үлдэх юм байна” гэдэг л тодорхой болсон.Тэгж үлдэхийн тулд идэхээ, өмсөхөө,сонсохоо, сонирхохоо өөрсдөө бүтээх шаардлагатай. Нэг үгээр хэлбэл, үндэсний бизнесмэнүүдийн үнэ цэнийг тодруулж өгөв. Одоо цөөхөн байна. Байгаанууд нь улам том болох ёстой. Тэгээд олуулаа болох хэрэгтэй.
Их гоё нэр шүү, үндэсний бизнесмэнүүд гэж... Харин ингэж нэрлүүлэх эрхтэй бизнесмэнүүд голдуу мөнчгөрөөрөө зүтгэж өдийг хүрсэн байдаг.
Хэдийгээр тэд Монголыг дангаар орших хэмжээний үйлдвэрлэл хийхгүй ч гурван сая гаруй монгол хүний амьдрах татварын дийлэнхийг энэ хэдэн бизнесмэн л өгдөг. Яг одоо УИХ тэр мөнгөнөөс бүрдсэн ирэх оны төсвийг хэрхэн зарцуулахаар, хэдээр тогтоох вэ гээд хэлэлцэж байна.
Ер нь бол эдийн засаг цаашид хүндэрнэ. Ганц манай асуудал ч бас биш. Дэлхийгээрээ л тийм прогноз хийж байна. Бодитоор нүүрлэчихээд ч байна. Түүнтэй уялдуулаад Засгийн газар сая шинээр бүрдэхдээ гол яамд дээрээ томоохон бизнес эрхэлж байсан гишүүдийг сайдаар томилж байх жишээтэй. Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт зэрэг гишүүдийг сайдаар томилсон нь санаандгүй явдал биш. Энэ нь ирэх жилүүдэд бэлдэж буй байдал гэж ойлгогдож байна.
Мөн Засгийн газар, эрх баригчид гадаадын хөрөнгө оруулалтад гол анхаарлаа хандуулж буйгаа зарласан. Засгийн газар Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсэг байгуулсан. Энэ зөв. Гэхдээ “…Гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар зорьж байна” гээд дотроо хэлмэгдэл үүсгэх вий гэсэн болгоомжлол төрж байгаа юм. Тодруулбал, ямар нэгэн бизнесийн маргаан, түр зуурын үл ойлголцол дээр ч “…Гадаадын хөрөнгө оруулагчид, гадныхан бүгд зөв, манай бизнесмэн болгоны буруу” гэдэг хандлага ажиглагдах болов. “…Уулын мод урттай богинотой” гэдэг. Мэдээж хэрэг, манай “хүнд гар”-ууд гадныхныг мулзалчихаад байдаг жишээ цөөнгүй. Бид нэр устай нь мэднэ.Заримыг нь хууль хяналтын байгууллага анхаарсан байна лээ. Хэсгийг нь хэн ч хараагүй юм шиг явж л байна.
Гэхдээ “…Нэг үхрийн эвэр доргивол” гэдэг шиг бүгдийг нь ингэж хоморголон цоллох нь нэг талаар алдаа болж байгаа юм. Гэвч ингэж болсон явдал, бодит байдлын мэдээллийг ямар нэг шүүлтүүргүйгээр олон нийтэд хүргэх сэдэл бүхий ашиг сонирхолтой этгээдүүд байдаг аж. Тэд хөрөнгө оруулалт дундаас ашиг олдог. Тэр эрх ашгаа хангахын тулд “түүхий” мэдээллийг өрдөж, соц нийгмийн сэтгэл зүйг сэрээдэг. Өөрөөр хэлбэл, ингэх нь “сэвж” буй нөхдүүдэд л сэтгэл ханамж өгдөг бололтой юм билээ. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр гадныхан ч бас манайхныг дөнгөчихөөд байдаг тохиолдол нэлээд байдаг. Нэлээд  шүү. Тухайлбал, Хятадын банк Монголын нэг компанийн нэр дээрх ашигт малтмалын лицензийг авах гэж ихээхэн зүтгэв. “…Зээл өгнө” гэчихээд мөнгийг нь өгөөгүй байдаг. Тэгээд тэр мөнгийг нь улсдаа байгаа нутаг нэгтэндээ өгчихсөн. Тэгчихээдманай шүүхэд хандаж  эндэх компанийн лицензийг хураана гээд дайрчихсан байгаа юм.
Энэ шүүхийн системд барин тавин асуудалтай, түүгээрээ нэгдэж бараг гэр бүл шиг болсон болдоггүй хэсэг бүлэг байхад таслан зогсоож чадаж буй шударга, зарчимч шүүгч нар ч бас байна. Товчхондоо бол, хууль хяналтын байгууллагууд бүхэлдээ авлигад идэгдчихээгүй юм байна гэдэг нь Х.Нямбаатар сайдын хэвлэлийн хурлын ярилцлагаас ойлгогдож байгаа юм. Гэхдээ Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ талаар овоо голтой дуугарч байна лээ. Тэрбээр арваад хоногийн өмнө ажлын хэсгийнхээ мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Тэгэхдээ “…Гадаадын хөрөнгө оруулагчид манайхныг хохироосон явдлууд ч байдаг” гэсэн. Ингэж хоёр талыг тэнцүү барих нь манай бодлого болох учиртай юм л даа.
Нэг илүү дуугарахад, Засгийн газар томоохон бизнесмэнүүдээ зарим талаар ашигламаар байгаа юм. Ядаж “…Өөрсдийнхөө чиглэлээр томоохон төслүүдийг хөдөлгөх хөрөнгө оруулалт оруулаад ир” гэвэл хэн нь ч гараад явахад чирээд л ороод ирэх хүмүүс шүү.
“Таванбогд”-ын Ц.Баатарсайхан, “ЭмСиЭс”-ийн Ж.Оджаргал, “Гацуурт”-ын Л.Чинбат, “МАК”-ийн Б.Нямтайшир, “Монос”-ын Л.Хүрэлбаатар, “Алтан тариа”-гийн П.Цэнгүүн, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар… гээд гадныхантай ажиллаад, хамтраад сурчихсан бизнесмэнүүдийг нэрлэж болж байна.
Бас тэд өөрсдийн хөрөнгөөр төрийн хэрэгцээт стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт, авто зам, барилга байгууламж барьж чадаж байна.
Эцэст нь хэлэхэд,“…Нүд үнэнч, чих худалч” гэдэг дээ, энэ айхтар үг. Ерөөсөө л аливаад шүүлтүүртэй хандаж байх цаг ирсэн байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд шүүмжлэл, адлал хоёрт навсайтал нүдүүлж ирсэн хэдэн бизнесмэн дээрээ илүү нягт хандах нь зөв биз. Яагаад гэвэл ядаж ирэх жилүүдийн хүндрэлд идэх хоолтой байцгаая л даа. Учир нь мөнчгөрөөрөө зүтгэдэг энэ хэдэн бизнесмэн л татварыг бүрдүүлдэг. Бас Монголдоо мөнгө чирж ирдэг нь тэд юм шүү.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
LIKE дарж нэгдээрэй !!!
  • Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
    NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
    whatsapp дугаар: +19099134258

  • Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
    NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
    NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
    whatsapp дугаар: +19099134258

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн удирдлагууд төрийн албан хаагчдын цалинг тэгш нэмэх шийдвэр гаргалаа

Өнөөдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж төрийн албан хаагчдын цалин нэмэх шийдвэрийн талаар

2022-11-16

Мөнчгөрөөрөө зүтгэдэг энэ хэдэн бизнесмэн л Монголдоо мөнгө чирж ирдэг

Саяхны нэг "алдартай" үг бий. Марзан ч гэлээ, энд яг тохирно. Нэгэн удаа УИХ-д сууж байсан Б.Наранхү

2022-11-07

Д.Тогтохсүрэн: Орост сургууль төгссөн хүмүүс нийгмийн үйл явцад их гай болж бий юм байх

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өмнө нь олон улсын хуралд оролцох үеэрээ "Тө

2022-11-07