ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийг 35 жилийн дараа иж бүрэн засварлаж, олон улсын жишигт нийцүүлжээ

2022-11-07 36 0

Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох ЭХЭМҮТ нь баригдсан цагаасаа хойш 35 жилийн хугацаанд иж бүрэн засвар хийгдээгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл БГД-ийн нутаг дэвсгэрт байрлалтай ЭХЭМҮТ-ийг олон улсын жишиг, стандартад нийцүүлэн төрөх тасгийг бүрэн шинэчлэх ажлыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй гишүүд, салбар хариуцсан сайд С.Энхболд нар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар амжилттай хийжээ. Ингэснээр тус төвийн төрөх тасаг бүрэн шинэчлэгдэж агааржуулалтын систем, дулааны шугам, сангийн сүлжээнд иж бүрэн шинэчлэлт хийж бүх өрөөнд хүчил төрөгчийн шугам байршуулжээ.

Төрсөн ээжүүд гэр бүлийнхээ хүнтэй хамт байхаар өрөөг тохижуулаад зогсохгүй зориулалтын усан ваннд төрөх сонголтыг ээжүүдэд өгдөг болсон байна. Мөн эмнэлгийн тогооч нар төрсөн ээжид шим тэжээл сайтай шинэ шөл хийж өгдөг болсноор өвлийн хүйтэн, зуны халуунд аавууд шинэ шөл, хоол цай зөөх шаардлагагүй болжээ.

Энгийн болон VIP өрөө бүхэнд стандартын ор, аавын буйдантай, хүчил төрөгчийн шугам, дотуур холбоо, ариун цэврийн өрөө, тусгай шүршүүр гээд төрөх ээжүүд болон гэр бүлийнхэнд нь тав тухтай орчныг бүрэн бүрдүүлсэн юм. Төрөх тасгаар үйлчлүүлэх ээжүүд ЭМД-аар үйлчилгээ авч өндөр төлбөр төлөхгүй тав тухтай орчинд эмчилгээ үйлчилгээ авахаар болсныг эмнэлгийн удирдлагууд онцоллоо.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа уг ажилд дан ганц төрөх тасгийн шинэчлэл засвар багтаагүй, бүх тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээс гадна хоёр өргөтгөлийн барилгын ажил багтаж байгаа. Өнөөдрийн байдлаар тус төвд “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн барилга, “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн барилга, 150 хүүхдийн багтаамжтай ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлууд үргэлжилж байна.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагууд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллалаа

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс шинэ

2022-11-15

ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийг 35 жилийн дараа иж бүрэн засварлаж, олон улсын жишигт нийцүүлжээ

Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох ЭХЭМҮТ нь баригдсан цагаасаа хойш 35 жилийн хугацаанд иж бүрэн

2022-11-07

ОУ-ын STEAM буюу ШИМТ хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар хамгийн сүүлийн үеийн сургалтын систем болох “ШИ

2022-11-07