Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн иргэдтэй хийх 15 дахь удаагийн уулзалт боллоо

2022-11-04 38 0
Уулзалтад санал хүсэлтээ илэрхийлэхээр ирсэн иргэдээс гадна Засаг даргын Зөвлөх Б.Галцог, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Тамгын газрын дарга И.Баттөгс болон дүүргийн харьяа алба, хэлтсийн дарга нар оролцсон юм.
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинбаяр уулзалтын эхэнд өмнөх уулзалтуудад ирсэн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх танилцуулгыг хийсэн. 14 уулзалтаар нийтдээ 360 гаруй иргэдийн гомдол саналыг сонсож ажилласнаас 50 гаруй хавийг нь шийдвэрлэсэн. 35 хувийг нь шийдвэрлэх шатандаа яваа бол үлдсэн 10 гаруй хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж хүсэлт гаргасан иргэдэд нь мэдээлэл өгч ажилласан байна.
Иргэдийн уулзалтад хүрэлцэн ирж санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь газрын асуудалтай холбоотой санал хэлдэг бол үлдсэн хувь нь халамжийн үйлчилгээ, нийтийн аж ахуй, хүнс худалдаа үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ уламжилжээ. Мөн тэрбээр Орон сууц худалдан авах, газраа дахин төлөвлөлтөд хамруулахдаа гүйцэтгэгч компанийг нь судалж, хууль эрх зүйн хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээр хийж байхыг албаныхан иргэдэд анхаарууллаа.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдэд талархал илэрхийлээд “Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь газрын асуудлаар санал хэлдэг. Тиймээс нэг зүйлийг анхааруулж хэлэхэд Орон нутгийн төсвийг батлахдаа ДИТХ-аар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг мөн батлуулдаг. Тиймээс газрын асуудалтай байгаа иргэд өөрийн хорооноос ДИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон Төлөөлөгч нартаа асуудлаа уламжилж ажиллах шаардлагатай. Тухай айлын газар Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй бол олгох боломжгүй” хэмээн хэллээ.
Энэ удаагийн уулзалтад алслагдсан 11 дүгээр хорооны иргэдийн төлөөлөл оролцож тог цахилгаан, худгийн асуудлаа уламжилсан бөгөөд тухайн хорооноос ДИТХ-д Төлөөлөгчөөр сонгогдсон, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан газар дээр нь ажиллахаар болов.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагууд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллалаа

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс шинэ

2022-11-15

ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийг 35 жилийн дараа иж бүрэн засварлаж, олон улсын жишигт нийцүүлжээ

Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох ЭХЭМҮТ нь баригдсан цагаасаа хойш 35 жилийн хугацаанд иж бүрэн

2022-11-07

ОУ-ын STEAM буюу ШИМТ хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар хамгийн сүүлийн үеийн сургалтын систем болох “ШИ

2022-11-07