Баянзүрх дүүрэгт бүтээн байгууллалтын ажлууд үргэлжилсээр байна

2022-10-25 64 0
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгонд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Тус хороонд
1. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар улсын төсвөөр 4.7км авто зам, явган зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн цогц бүтээн байгуулалт
2. Соёмботой хөшөөний тохижилт
3. Иргэндээ ээлтэй тохижилтын хүрээнд сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, унадаг дугуйн зам
4. Авто замын гэх мэт ажлууд хийгдэж байна. Энэ үеэр 2015 оноос хойш хийгдсэн хэдий ч өнөөдрийг хүртэл зогсонги байгаа зарим ажлуудыг дүүргийн удирдлагуудад танилцуулсан. Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ
“Зогссон ажлуудыг үргэлжлүүлж, хийж буй ажлуудаа үр дүнтэй болгохын тулд бид хичээж ажиллаж байгаа. Тохижилт, бүтээн байгуулалтын ажил болгон иргэдийн амьдрах, аюулгүй орчинд чиглэж байгаа учраас гүйцэтгэгч компаниуд ажлаа хийхдээ хичээж, сэтгэл гаргаж ажиллахыг хүсье. Мөн иргэд ч гэсэн шаардлагатай хяналт тавьж, эргэх холбоотой ажиллах хэрэгтэй” гэсэн гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
 
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагууд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллалаа

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс шинэ

2022-11-15

ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийг 35 жилийн дараа иж бүрэн засварлаж, олон улсын жишигт нийцүүлжээ

Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох ЭХЭМҮТ нь баригдсан цагаасаа хойш 35 жилийн хугацаанд иж бүрэн

2022-11-07

ОУ-ын STEAM буюу ШИМТ хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар хамгийн сүүлийн үеийн сургалтын систем болох “ШИ

2022-11-07