Хурц арслан М.Адъяахүү: Хүний эхнэр хүчиндсэн мэтээр үндэслэлгүй мэдээ тараасанд гомдолтой байна, би ч зодуулж хүнд бэртэл авсан

2022-10-25 397 0

Өмнөговь аймгийн харьяат, хурц арслан М.Адъяахүү орцонд таарсан иргэнийг зодож, эхнэрийг нь хүчирхийлэхийг завдсан гэх мэдээлэл гараад байна. Тэгвэл хэрэг явдал яг юунаас болсон талаар аймгийн хурц арслан М.Адъяахүү өөртэй нь холбогдож тодрууллаа. 

Тэрбээр “Эрчүүд хоорондын харилцан үл ойлголцол зодоон болсон. Одоо Цагдаагийн байгууллагад харилцан зодоон хийсэн гэдэг үндэслэлээр шалгуулж, байцаалт өгч байна. Би ч гэсэн хохирогч болсон. Зодуулж биедээ буюу толгой, өвдөг тохойндоо гэмтэл авсан. Өвдөгний гэмтэл бүр хүнд гэж гарсан. Эмнэлэгээр явж байна. Харин тэр эхнэрийг нь хүчирхийлэхийг завдсан гэх мэдээлэл бол ор үндэслэлгүй гүтгэлэг. Яаж бодсон ч нөхрийг нь зодчихоод эхнэрийг нь гэртээ чирж ороод хүчирхийлэх гэж байдаг тийм тэнэг хүн байх уу. Манай Монгол эрчүүд арай ч ийм ёс зүйгүй үйлдэл хийх хүмүүс биш гэж бодож байна.  Тиймээс энэ талаар ор үндэслэлгүй мэдээ тарааж, нэр төрд халдсанд маш их гомдолтой байна. Үүнд ч би гомдол гаргасан байгаа. Мөн намайг цагдаагийн байгууллагад харьялалттай мэтээр мушгин гуйвуулсан байна лээ. Би цагдаагийн ямар ч байгууллагад харьяалал байхгүй” гэлээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Өнгөрсөн амралтын өдөр буюу 21-ны өдрийн 03:20 минутад Баянгол дүүргийн тавдугаар хороонд зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгаад иргэн А гэж хүнийг эрүүлжүүлж, саатуулах байранд эрүүлжүүлсэн.

Гомдол аргасан иргэн Н, Ц болон тухайн хэрэгт холбогдсон иргэн А нар харилцан бие биедээ гэмтэл учруулсан гэж дуудлага өгсөн. Одоогоор шинжээч ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа тус цагдаагийн хэлтэст үргэлжилж байна” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн удирдлагууд төрийн албан хаагчдын цалинг тэгш нэмэх шийдвэр гаргалаа

Өнөөдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж төрийн албан хаагчдын цалин нэмэх шийдвэрийн талаар

2022-11-16

Мөнчгөрөөрөө зүтгэдэг энэ хэдэн бизнесмэн л Монголдоо мөнгө чирж ирдэг

Саяхны нэг "алдартай" үг бий. Марзан ч гэлээ, энд яг тохирно. Нэгэн удаа УИХ-д сууж байсан Б.Наранхү

2022-11-07

Д.Тогтохсүрэн: Орост сургууль төгссөн хүмүүс нийгмийн үйл явцад их гай болж бий юм байх

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өмнө нь олон улсын хуралд оролцох үеэрээ "Тө

2022-11-07