Бусдын фэйсбүүк хаягт халдан найзуудаас нь мөнгө авсан этгээдийн зорчих эрхийг 1.5 жилээр хязгаарлажээ

2022-09-22 61 0

Хохирогч Ёндон нь өөрийн фэйсбүүк хаягт нэвтрэх нууц үгээ өөрийн утасны дугаараар хадгалсан байжээ. Шүүгдэгч Лантав нь фэйсбүүк эзэмшигчдийн мэдээлэл дотроос тэдгээрийн гар утас, төрсөн он, сар, өдөр зэрэг мэдээллээс фэйсбүүк хаягийн нууцлалыг таамаглах байдлаар хийж нэвтэрсэн. Улмаар Ёндонгийн фэйсбүүк найзуудаас мөнгө зээлэх хүсэлт явуулахад Дэндэв нь Ёндонг гэж бодон 700,000 төгрөг шилжүүлсэн байна.

Прокуророос Лантавын үйлдлийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч 700,000 төгрөг шилжүүлэн авч залилсан, мөн Цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Учир нь Лантав цахим орчин дахь хувь хүнийг тодорхойлогч фэйсбүүк буюу цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийн эзний өмнөөс бусад хүмүүстэй харилцаж, түүний өмнөөс бусдаас мөнгө зээлж буй үйлдэл нь мэдээллийн сүлжээнд /цахим орчинд/ хууль бусаар халдах болон залилах гэмт хэргийн шинжийг давхар хангасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн ялаас сонгон оногдуулахаар хуульчилсан хөнгөн хэрэг.

Шүүгдэгч Лантав нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан 700,000 төгрөгийн хохирлыг төлсөн, хувиараа мужааны хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулсан буюу шүүгдэгчид нийт 1 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөвшөөрсний үндсэн дээр зорчих, мөн зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй учир иргэдийг нь боомтоор саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласны дараа тус улсаас гарах иргэдийн тоо нэм

2022-09-22

ОХУ-ын иргэд зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар орж ирж байна

Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомтоор ОХУ-аас нэвтрэх хөдөлгөөн эрс нэмэгдэж, автомашины цуваа ү

2022-09-22

Бусдын фэйсбүүк хаягт халдан найзуудаас нь мөнгө авсан этгээдийн зорчих эрхийг 1.5 жилээр хязгаарлажээ

Хохирогч Ёндон нь өөрийн фэйсбүүк хаягт нэвтрэх нууц үгээ өөрийн утасны дугаараар хадгалсан байжээ.

2022-09-22