Хотын дарга Д.Сумъяабазар Москвад очиж, туршлага солилцжээ

2022-09-22 25 0

Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй Улаанбаатар хотын албан ёсны төлөөлөгчид Москвад айлчилж, хот байгуулалтын хөгжил, тав тухтай, аюулгүй хотын орчин үүсгэх, хөрөнгө оруулалт татах туршлагатай танилцсан гэж Интерфакс агентлаг мэдээлжээ.

Уулзалтын үеэр Оросын тал шинэ Москвагийн туршлагийг Монголын нутаг дэвсгэр дээр үр дүнтэй ашиглах боломжтой хэмээн мэдэгдсэн байна. Харин Улаанбаатар хотын дарга Орос, Монголын хоёр талт харилцааг цаашид бэхжүүлэхийн чухлыг онцолсон гэж эх сурвалж мэдээлжээ.

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, Москвад очихоос өмнө Д.Сумъяабазар тэргүүтэй Монголын төлөөлөгчид Буриадад ажилласан байна. Байкал дейли сонины мэдээлснээр, есдүгээр сарын 17-ны өдөр хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй Монголын төлөөлөгчид Улаан-Үдэд очиж, Буриадын тэргүүн Алексей Цыденовын хамтаар цөмийн анагаах ухааны төв, онгоцны үйлдвэр зэрэг газруудаар зочилжээ. Уулзалтын дүнгээр анаагахын аялал жуулчлал, худалдаа аж үйлдвэрийн хамтын ажиллагааны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан гэж Буриадын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хотын дарга Д.Сумъяабазар Москвад очиж, туршлага солилцжээ

Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй Улаанбаатар хотын албан ёсны төлөөлөгчид Москвад айлчилж, хот ба

2022-09-22

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзлаа

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн

2022-09-16

Оффшорчин Б.Дэлгэрсайханы Монголын стратегийн ордыг хятадуудад атгуулсан БАРИМТ!!!

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2020 оны сонгуулийн өмнө /2020.06.29/ Төрийн ордонд мэдээлэл хийхдээ, М

2022-09-14