5 дугаар сарын 1-нээс хилээ нээх бэлтгэл хангаж байна

2021-03-01 445 0

Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа тул хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад COVID-19 халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй эрсдлийн үнэлгээ хийх үүрэг өгсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сард ажиллаж, гурван чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна.

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас боловсруулсан цар тахлын эрсдлийн үнэлгээг Буянт-Ухаа боомт, Чингис хаан нисэх онгоцны буудал, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудад хийсэн бөгөөд богино, дунд, урт хугацааны зорилт дэвшүүлэн төлөвлөж ажиллах талаар ажлын хэсэг танилцуулсан.

Хилийн боомтуудыг нээж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Энэ хүрээнд аюулгүй байдлыг сайтар хангаж, ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах чиглэлийг төлөвлөгөөнд тусгахыг анхаарууллаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шүүхийг цахимжуулах талаар зөвлөлдөж байна

Шүүхийн цахимжуулалтыг бусад хуулийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн болон бусад у

2023-03-23

Чехэд сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 48 хоногийн дараа олжээ

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монго

2023-03-23

Таксины жолоочийн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дэ

2023-03-23