Зүүн Азийн Олимпын Хорооны төлөөлөгчид Монголд ирлээ

2022-09-14 49 0

Ирэх жил манай улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын бэлтгэл ажилтай танилцахаар Зүүн Азийн Олимпын хорооны төлөөлөгчид Улаанбаатар хотод ирээд байна. Өмнө нь Монголд аль нэг спортын дагнасан төрөл бүхий уралдаан, тив, дэлхийн аваргын тэмцээн болж байсан бол “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмаар 12 спортын төрлийн тэмцээн нэг дор болох учраас наадмын бэлтгэл ажилд онцгой анхаарал хандуулж байгаа билээ.

Зүүн Азийн Залуучуудын наадам нь Олон Улсын олимпын хорооны харти, Азийн олимпын зөвлөл, Зүүн Азийн олимпын хорооны дүрмийн дагуу зохион байгуулагддаг, бүс нутгийн хэмжээний наадам тул Зүүн Азийн Олимпын Хорооны төлөөлөгчид тэмцээн уралдаан болох барилга байгууламжтай бодитоор танилцаад зогсохгүй МҮОХ-ны төлөөлөгчидтэй уулзаж санал бодлоо солилцоно.

Олон улсын дүрмийн дагуу “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадамд оролцогчдын тодорхой хувийг допингийн шинжилгээнд хамруулах шаардлагатай тул байгууламж бүрт допингийн хяналтын өрөөтэй байх ёстой. Иймд Зүүн Азийн Олимпын хорооны спорт болон эмнэлгийн комиссын мэргэжилтнүүд Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлагуудтай уулзаж наадмын бэлтгэл ажлын талаар зөвлөлдөх юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Зүүн Азийн Олимпын Хорооны төлөөлөгчид Монголд ирлээ

Ирэх жил манай улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залу

2022-09-14

Н.ЭНХБАТ: Би Н.Жаргалбаяр заанд мөнгө амлаагүй

Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж эхэлсэ

2022-07-20

А.Сүхбат Төв аймгийн наадмын гурвын даваанд сумын заан Б.Отгонбаатарт өвдөг шорооджээ

Энэ жилийн улсын баяр наадамд Монгол туургатны бөхчүүд урилгаар ирж барилдаж байгаа гэдгээрээ онцлог

2022-07-11