Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал тогтвор суурьшилтай ажиллах залуу багш нарыг ажиллахаа илэрхийллээ

2022-09-14 272 0

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал Жаргалант суманд ажиллах үеэр төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр албан хаагчид нийгмийн асуудал, ажиллах боловсон хүчний талаар санал солилцсон юм.
Орон нутагт тогтвортой ажиллах боловсон хүчин хомс бөгөөд ажилласан залуу боловсон хүчний хувьд зөвхөн дамжин өнгөрөх шатлал гэж хардаг. Иймд албан хаагчдыг тогтвортой ажиллах боломжоор хангаж орон сууц зэрэг нийгмийн асуудлыг анхаарч өгөхийг хүслээ.
Энэ жил сумын ЕБС-д багш боловсон хүчний хомсдол үүсээд байсан. Иймд Жаргалант сумын ЕБС-д саналаараа ирж ажиллаж буй нэг гэр бүлийн физик, математикийн багш залуусыг аймгийн Засаг дарга дэмжиж тогтвор суурьшилтай 5 жил ажилласан тохиолдолд түрээслээд өмчлөх нөхцөлтэйгөөр орон сууцаар хангах хариуцлагын гэрээ байгуулсан юм. Энэ жишгийн дагуу тогтвор суурьшилтай ажиллах залуу боловсон хүчнийг дэмжиж ажиллах талаар Засаг дарга С.Батжаргал хэллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS

2023-06-02

Хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах,

2023-06-02

Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тод

2023-06-02