Оффшорчин Б.Дэлгэрсайханы Монголын стратегийн ордыг хятадуудад атгуулсан БАРИМТ!!!

2022-09-14 63 0

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2020 оны сонгуулийн өмнө /2020.06.29/ Төрийн ордонд мэдээлэл хийхдээ, Монголын стратегийн төмрийн хүдрийн ордын лицензийг эзэмшигч “Болдтөмөр ерөө гол” компанийнхаа хувийг албан ёсоор бусдад шилжүүлж, оффшор бүсээс хөрөнгөө татаж авсан гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, “Болдтөмөр ерөө гол”-ын толгой компани болох “Mongolian Dornun Gobi Iron Ore Company Limitd” нь Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй болсон гэдгийг тэрбээр хэлж л дээ. Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улс нь манай оффшор бүсийн жагсаалтад багтаагүй гэдгээрээ түүний хөрөнгийг цэвэр харагдуулна гэж үзсэн бололтой. Гэвч энэ нь хөөгөөд үзвэл оффшор бүсээр дамжин урд хөрш рүү хөтөлж байгаа юм.

Тэгвэл Б.Дэлгэрсайхан гишүүний шилжүүлсэн гэх “Болдтөмөр ерөө гол”-ын жинхэнэ эзнээр Ли буюу Li Xiao Ming гэх Хятадын иргэн эртнээс тодроод байгаа. Ли Шиаомин нь Сэлэнгийн Хандгайтын төмрийн хүдрийн ордод ашиглалтын лиценз эзэмшигч “Инфинитиспэйс” гэх компаниараа дамжуулан “Болдтөмөр ерөө гол” компанийн ашиглалт болон хайгуулын лиценз, тоног төхөөрөмж, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн зэргийг Хятадын Эксим банк, Хөгжлийн банкуудад барьцаалах замаар олон зуун сая ам.доллар залилсан болохыг Монголын шүүх тогтоогоод байгаа. Үүнд нь “Болдтөмөр ерөө гол” компанийн удирдлагууд ч оролцсон гэдгийг хавтаст хэрэгт өгүүлжээ. Энэ хэргийг Монголын шүүх хялбаршуулсан журмаар шийдэж, Хятадын төрийн өмчит банкуудаас “Болдтөмөр ерөө гол” компанийн лиценз, хөрөнгийг барьцаалан олгосон гэх олон зуун сая ам.доллар замхарсан. Б.Дэлгэрсайханы хамт оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж байсан Лийгийн залилсан хөрөнгө барагцаагаар 400 орчим сая ам.доллароор яригдаж байгаа.

Өөрөөр хэлбэл, Хятадаас авсан зээлийн хариуцагч буюу буух эзэн буцах хаяг нь Монголын стратегийн төмрийн хүдрийн орд болох нь цаг хугацааны асуудал болж үлдээд байна. Б.Дэлгэрсайханы бизнесийн хамтрагч хятадууд ийнхүү Сэлэнгийн төмрийн хүдрийн ордыг хавханд хийсэн болж таарлаа. Ли “Болдтөмөр ерөө гол”-ын лицензүүдийг барьцаалахдаа “Инфинитиспэйс”-ийн толгой компани “Монголиа нью лалэгаоти айрон майнинг”-ийн бичиг баримтыг оффшор компанид шилжүүлэн ашигласан байдаг. Үүний өмнө Швейцарын хууль хяналтын байгууллагаас Баянголын төмрийн хүдрийн ордын эзэмшигч компанийн хөрөнгө нь оффшорт байдаг бөгөөд БНХАУ-ын иргэн Ли овогт нь дийлэнх 83 хувийг эзэмшдэг, үлдсэн 17 хувийг л Б.Дэлгэрсайхан эзэмшдэг хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлж байлаа.

Эх сурвалж: https://www.facebook.com/xapdevter/posts/pfbid025EQgc87VL2SSvpfWYgg2CF3bSDBkX9B1NuUFiZR6JmPib7Y2a6GTDV5upYPHEtwBl

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хөрөнгийн зах зээлд амжилттай ажиллаж байгаа томоохон төлөөлөл нь “Тавантолгой” ХК гэдгийг онцоллоо

Уул уурхайн салбарын MINING WEEK 2022 чуулган ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ чиглэлээр хоёр дахь өдрөө үргэлжилж б

2022-09-22

Х.Нямбаатар: Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй учир иргэдийг нь боомтоор саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласны дараа тус улсаас гарах иргэдийн тоо нэм

2022-09-22

ОХУ-ын иргэд зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар орж ирж байна

Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомтоор ОХУ-аас нэвтрэх хөдөлгөөн эрс нэмэгдэж, автомашины цуваа ү

2022-09-22