ЗӨВЛӨГӨӨ: Ургамлын харшилтай хүмүүст тус болох НАЙМАН ЭНГИЙН АРГА

2022-08-08 80 0

Урин дулаан цаг ирж байгаль дэлхий өнгө нэмж байгаа нь сайхан ч харшилтай хүмүүсийн хувьд эсрэгээрээ гадаад орчноосоо өөрийгөө тусгаарлах шаардлага тулгардаг.

Харшлын улмаас найтаах, хамар битүүрэх, нүд загатнах гэх мэт шинж тэмдгүүд таны тэвчээрийг барж байгаа бол дараах аргууд харшлаа намдаахад тань туслах болно.

1. Гэртээ байгаа харшил хөдөлгөгч зүйлсээс сал

Та цэвэрлэгээ хийхийг үзэн яддаг байлаа ч харшлаа намдаахыг хүсэж байгаа бол гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, тоос шорооноосоо салж, гэрийн тэжээмэл амьтадаа цэвэр байлгах хэрэгтэй. Ингэснээр тоос шороо, нүдэнд үл үзэгдэх тоосонцороос хамгаалж харшил хөдөлгөх хүчин зүйлсийн нөлөөг бууруулдаг. Мөн уксус нь цонхны тавцан, чийглэг газарт мөөгөнцөр үүсэхээс сэргийлдэг тул хөвөнд шингээж эдгээр газруудыг хөнгөхөн арчихад гэмгүй.

2. Хамраа цэвэр байлгах

Халуун зунаар байнга масктай явна гэдэг тийм ч амар биш. Гэтэл харшилтай хүмүүс бага зэргийн тоос шороо, цэцэгт ургамал үнэрлэх төдийд л хамар нь бүтүүрч, нүд нь улайж, зогсоо зайгүй найтаах нь өөрт төдийгүй эргэн тойрны хүмүүст таагүй мэдрэмж төрүүлдэг . Харин ийм үед хүнсний содыг бүлээн усанд уусгаж хамраараа сорж ариутгал хийх нь үр дүнтэй аргуудын нэг юм.

3. Цай уух

Гистамин болон түүнтэй төстэй бодисууд харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Yүний улмаас судас өргөсөж, нарийн судаснаас шингэн ялгарч улмаар хамар битvvрч, нус гойжин, найтааж эхэлдэг. Харин ногоон цай болон балжингарав цэцгийн хандтай цай нь гистамины ялгарлыг бууруулж, дархлааг дэмждэг тул харшлын үед уухад тустай. Гэхдээ эдгээр төрлийн цайны ургамлаас харшилтай бол хэрэглэхээс зайлсхийгээрэй.

4. Дархлаа сулруулдаг хоол хүнснээс татгалзах

Ямар төрлийн харшилтай вэ гэдгээс шалтгаалж хориглох хоол хүнснүүд бий. Тухайлбал, шарилжийн харшилтай бол наранцэцэгийн самар, зөгийн бал, мандарин, тарвас, амтат гуа, айраг, гүүний саам помидор зэргээр татгалзах хэрэгтэй. Ургамалын харшилтай бол киви, тоор, кофе, какао зэргийг хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Нийтлэг утгаараа харшилтай хүмүүст сүү сүүн бүтээгдэхүүн, түүхий хоол, элсэн чихэр ихээхэн халгаатай. Мөн зайрмаг харшлын үеэр жинхэнэ “дайсан” болж хувирна. Гэлээ ч энэ нь эдгээр хүнснээс байнга татгалзана гэсэн үг биш бөгөөд харшил идэвхждэг улиралд хязгаарлавал зохилтой.

5. Дархлааг дэмжигч хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх

Харшилтай хүмүүст ногоон вандуй үнэнч найз л гэсэн үг. Мөн төрөл бүрийн жимс, жимсгэнэ нь биеийн дархлаа, үрэвслийн эсрэг хариу үйлдлийг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсий ногоонууд элдэв химийн бодис, пестицидтэй байх магадлалтай тул сайтар угааж хэрэглэж байгаарай. Мөн ханаагүй тосны хүчил агуулсан (омега 3) хоол хүнс болох цагаан загас, сардина, салмон загасны тос, чиа үр, маалингын үр зэргийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Түүнчлэн цагаан будаа сонгохоос илүү бор будаа идэх нь харшлын эсрэг тэмцэхэд тустай. Халуун ногоонд дуртай бол сармис, базил, тунхуу (horseradish), лаврын навч, цагаан перец хэрэглэх нь тохиромжтой.

6. Шингэн зүйл сайн уух

Харшлын үед ус уух нь таны бодож байгаагаас ч илүү чухал үүрэгтэй. Тиймээс өдөр тутамдаа хангалтай хэмжээний шингэн уухын зэрэгцээ байгаа орчноо тогтмол чийгшүүүлж байгаарай. Уух усандаа нимбэг, нимбэгний шүүс хийсэн ч болно.

7. Цэгэн массаж хийх

Бохир гараар дамжуулж элдэв харшлын нян хамар руугаа оруулахыг хүсээгүй л бол массаж хийхээсээ өмнө гараа сайтар угаах хэрэгтэй. Гар, нүүрний тусгай цэгүүдэд өөр хүнээр эсвэл өөртэй ч массаж хийх боломжтой.

8. Уламжлалт анагаах ухааны аргуудыг турших

Харшлын үед янз бүрийн хүчтэй эм ууснаас төрөл бүрийн улажлалт аргыг хэрэглэвэл илүү үр дүнтэй. Тухайлбал, Хятадын зүү төөнүүр, ургамлын гаралтай эмчилгээг олон улсад түгээмэл ашигладаг. Хамгийн гол нь харшлын үед дур мэдэн хүмүүсийн ам дамжсан яриагаар эмчилгээ хийхгүй байхыг сануулж байна. Ямар ч үед мэргэжлийн эмчид хандаж, оношоо бүрэн тодруулсны дараа арга хэмжээ аваарай. Харин амьдралын хэв маяг, хоололт, орчин зэрэг өөрөөс шалтгаалах зүйлсийг төвөгшөөлгүй баримталж дадах нь чухал билээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЗӨВЛӨГӨӨ: Ургамлын харшилтай хүмүүст тус болох НАЙМАН ЭНГИЙН АРГА

Урин дулаан цаг ирж байгаль дэлхий өнгө нэмж байгаа нь сайхан ч харшилтай хүмүүсийн хувьд эсрэгээрээ

2022-08-08

Рентгэн зураг авахуулахдаа цацаргаас хамгаалах хувцас өмсөх хэрэгтэй

Улсын хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 413 эрүүл мэндийн байгууллагад

2022-02-28

Утаа шүүгчийг буруу угсарч, суурьлуулсны улмаас орчны бохирдол ихэсчээ

Ховд аймгийн төв Жаргалант сумын агаар, орчны бохирдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн Мэр

2022-02-22