НОЦТОЙ: Баянхонгор аймагт гарсан бас нэгэн цэргийн үхлийг БХЯ нам дарсан уу

2022-07-20 320 0

Дөнгөж эрийн цээнд хүрч амьдралд хөл тавьж байгаа цэрэг эрс энх цагт амь эрсэдсээр байна. Залуус цэргийн дэг, зодуур, өөр бусад шалтгаанаар амь насаа алдаж байгааг төр засаг, тэрдундаа Зэвсэгт хүчний ерөнхий компандлагч анхаарах цаг болсоныг өнгөрсөн хугацаанд гарсан хэрэг явдлууд сануулсаар байгаа.

Энэ сарын 13-нд  буюу 10 хоногийн өмнө Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албан хаагч 19 настай Н нь амиа алдаж, баригдаж байсан барилгын хажуугаас цогцос нь олдсон гэх харамсалтай мэдээ гарсан. Тухайн хэргийг манай сайт урьд өмнө нь хөндсөөр ирсэн байдаг.

Гэтэл эл хэрэг намжиж  амжаагүй байтал өнгөрсан 11 дүгээр сард бас нэгэн цэрэг алтан амиа алдаж, тухайн үед хэрэг нам дарагдсан гэх  мэдээллийг эх сурвалж манай сайтын редакцид өглөө. Хэрэг ангийн байрлалаас өөр газарт ажил хийж байхдаа амь насаа алдсан 167 дугаар ангид болсон хэрэгтэй яг адил байдалтай байгаа юм. 

Хэргийг эх сурвалжийн мэдээлснээр хүргэе.

2021 оны Арваннэгдүгээр сард Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэрэг ангиас гадуур гарч яваад гурван  цагийн дараа өндөр байшингаас унаж үхсэн байдалтай өндөр байшингийн дороос цогцосыг нь олжээ. Тухайн цэрэг нь Баянхонгор аймгийн харьяат нутгийн цэрэг байсан бөгөөд ангиас хэн нэг нь /нэр нь тодорхойгүй/ авч гарсан.

Ангийн жижүүр нь бүрэн бүтэн, эрүүл саруул цэрэг хүлээлгэж өгсөн хэмээн хэлж байжээ. Алба хааж байгаа цэрэг хэн нэгний зөвшөөрөлгүйгээр ангийн хашаанаас гарах учиргүй атал тухайн цэрэг яагаад ангиас гадуур гарав.

Энэ хэргийн шалтгаан тодорхойгүй нууц хэвээр, нам дарагдсан талаар учир мэдэх хүмүүс хэлж байна. Тухайн хэрэг гарах үед 339 дүгээр ангийн удирдлагуудад БХЯ-аас хэргийг задруулахгүй байх үүрэг өгсөн гэх.  Түүнчлэн хэн нь ч хариуцлага хүлээгээгүй тухайн ангийн удирдлагууд хэвээр байгаа гэдгийг эх сурвалж өглөө.

Дээр өгүүлсэн цэрэг хүү Өмнөговь аймагт дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байхдаа амиа алдсан Дундговь аймгийн цэрэг эрс нэг оны цэргүүд аж.

Өмнөговь аймагт дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангид болсон хэргийг эргэн сануулахад,  Талийгаач 19 настай бөгөөд гурван сарын дараа халагдах байсан. Тэрээр хэрэг гардаг өдөр хугацаат цэргийн алба хаагчидтай хамт ангийн байрлалаас өөр газарт ажил хийж байхдаа тус ангийн штабын дарга н.Баяраа эрх мэдэл, албан тушаалын дагуу өөрийн танил болох “Галтууд” ХХК-ын захирал Д.Төрбаяр, Б.Баярчимэг нарт 10 цэрэг гаргаж өгсөн. Ингэхдээ ангийн захирагчдаа мэдэгдээгүй бөгөөд дур мэдэж цэргүүдийг ажилд дайчилсан гэнэ.

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Амаржаргал, штабын дарга н.Баяраа, “Галтууд” ХХК-ийн захирал Д.Төрбаяр, түүний эхнэр Б.Баярчимэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, бусдыг амиа алдахад хүргэсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа аж.

Энэ мэтээр эх орноо хамгаалахаар явсан эр цэрэг энх цагт зуурдаар амиа алдсаар. Хар бараан мэдээллээс болон эцэг эхчүүд цэргийн албанд үр хүүхдээ бахархалтайгаар бус айдас түгшүүртэйгээр үдэж байна. Энэ салбараас үхэл, хагацлын чимээ тасрахаа болилоо.

Сурвалж.мн

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй учир иргэдийг нь боомтоор саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласны дараа тус улсаас гарах иргэдийн тоо нэм

2022-09-22

ОХУ-ын иргэд зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар орж ирж байна

Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомтоор ОХУ-аас нэвтрэх хөдөлгөөн эрс нэмэгдэж, автомашины цуваа ү

2022-09-22

Бусдын фэйсбүүк хаягт халдан найзуудаас нь мөнгө авсан этгээдийн зорчих эрхийг 1.5 жилээр хязгаарлажээ

Хохирогч Ёндон нь өөрийн фэйсбүүк хаягт нэвтрэх нууц үгээ өөрийн утасны дугаараар хадгалсан байжээ.

2022-09-22