Согтуурсан үедээ жолоо барьж, 7 настай хүүхэд нас амиа алдлаа

2022-06-24 146 0

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас автомашин онхолдож, 7 настай хүүхэд амиа алджээ.

Тодруулбал, өчигдөр 16:40 цагт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Сүүжийн ус гэх газарт Хонда фит маркийн автомашин онхолдож, долоон настай хүүхдийн амь хохирсон зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Автомашины явсан маршрутыг шалгахад жолооч нь тус өдрийн 11:00 цагийн үед хоёр хүүхдийн хамт аймгаас баруун хойш 45 дахь километрт байрлах Хавцгайтын аманд очиж, тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд буцаж явсан байна. Жолоочийн согтолтын зэргийг тогтооход 1.55 хувьтай гарчээ.

Иймд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ААН-үүдийн 16 хувь нь цасаа цэвэрлэжээ

Нийслэлийн хэмжээнд нийт 17’046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл а

2022-11-28

33 дугаар сургууль тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн ивээл дор зохион байгуулагдсан “Боловсрол Кап-2022” Баянзүрх дүүргий

2022-11-28

С.Жавхлан: Агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн санаа бодол, оролцоо чухал

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын мэргэжилтэн С.Жавхлан: (more…)

2022-11-28