Сүүлийн таван сарын байдлаар ДОХ-ын таван тохиолдол бүртгэгджээ

2022-06-16 35 0

2022 оны эхний таван сард манай улсын 7.4 мянган хүн нас барж, өмнөх оны мөн үеэс 736-гаар буюу 11.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин 40 байна.

График. Нийт нас баралт болон эхийн эндэгдлийн харьцаа (100,000 амьд төрөлтөд ногдох) жил бүрийн эхний таван сарын байдлаар

зураг

Түүнчлэн халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний таван сард 251.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.3 дахин нэмэгджээ. Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 96.8 хувь буюу 243.1 мянга нь КОВИД-19-өөр өвчлөгчид аж.

Хүснэгт. Халдварт өвчин, зарим өвчний төрлөөр, жил бүрийн эхний таван сарын байдлаар

зураг

Дээрх хүснэгтээс харвал энэ оны эхний таван сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 5 тохиолдол бүртгэгдсэн байна.

2021 онд улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 16 тохиолдол илэрч, нийт 327 болж байв. Тэгвэл он гарснаар таван тохиолдол нэмэгдэж, 332 болсон байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Автобусаар нисэх буудал руу том хүн 20,000 төгрөгөөр зорчино

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөө

2022-06-24

Малчдад бэлгийн боловсролын хичээл заана

“Малчдын амьдрах ухааны боловсролыг дэмжих сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг Боловсролын ерөнхий г

2022-06-24

Уулын тахилга наадмаар долоон настай хүүхэд мориноос унаж амиа алджээ

Энэ сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд уулын тахилга наадмын хурдан морины уралдааны

2022-06-24