26 нас хүрч буй ICETOP хамтлаг фенүүддээ зориулж ЗУРГААН ТӨРЛИЙН NFT гаргалаа

2022-06-16 188 0

Монголын Хип хоп урлагийн томоохон төлөөллүүд болох IСЕТОP хамтлаг энэ ижл 26 нас хүрч буй. Тэд 26 жилийн ойн тоглолтоороо феннүүддээ зориулж Зургаан төрлийн NFT гаргажээ.

ICE TOP-ийнхон хэлэхдээ: 26 жил бидэнтэй үргэлж хамт байсан та бүхэнд зориулан шинэлэг зүйлээр бэлэг барихыг хүсэн өөрсдийн NFT-ийг гарган танилцуулж байна. Бидний NFT-ийг авснаар танд нээгдэх боломжууд:

 -өмнө нь хэний ч сонсож байгаагүй дуунуудын хувилбаруудыг сонсох эрхтэй болох

 -шинэ дуунуудыг сонсох эрхтэй болох

 -бидэнтэй хамт тайзан дээр дуулах

 -дараагийн клипэнд тоглох

 -насан туршдаа бидний тоглолтонд уригдах

 -шинээр гарсан цомгийн дээжээс авах

Дээрх боломжуудаас гадна  ICE TOP-ийнхан 26 жилийн ойгоо тохиолдуулан 26 NFT эзэмшигчид өөрсдийн гарын үсэгтэй цомгийг бэлэглэхээр бэлдсэн. ICE TOР-той хамт байж мартагдсан дурсамжуудаа сэргээе. Цаашдаа ч хамтдаа илүү их дурсамжуудыг бүтээцгээе залуусаа. Үргэлж хамтдаа!!! ICE TOР гэжээ.

ICE TOP-ийн Зургаан төрлийн NFT-тэй дэлгэрэнгүй танилцах линк:  https://mongolnft.com/collections/62a80a2dfb331a001ca4fbc8

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шүүхийг цахимжуулах талаар зөвлөлдөж байна

Шүүхийн цахимжуулалтыг бусад хуулийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн болон бусад у

2023-03-23

Чехэд сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 48 хоногийн дараа олжээ

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монго

2023-03-23

Таксины жолоочийн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дэ

2023-03-23