Тоглоомын талбайд бие засаж, архидан согтуурсан эмэгтэйчүүдийг тус бүр 25,000-35,000-аар торгоожээ

2022-06-10 70 0

Цахим орчинд 2022 оны зургаадугаар сарын 02-ны өдөр хүүхдийн тоглоомын талбайд байх саравчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа дөрвөн эмэгтэйн фото зураг болон тоглоомын талбайд байрлах гулсуур доор сууж бие засаж байгаа эмэгтэйн бичлэг, гэрэл зургийг нийтлэгдсэн.

Дээрх зөрчлийн шинжтэй үйлдэлд ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад 2022 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн өглөө 06-07 цагийн орчим Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр аравдугаар хорооллын орон сууцны гаднах хүүхдийн тоглоомын талбайн саравчинд 21-23 настай, эмэгтэй, “Г”, “Д”, “А”, “В” нар нь согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан. Улмаар хүүхдийн тоглоомын талбайд байрлах гулсуурын доор бие зассан зөрчил үйлдсэнийг тогтоогджээ.

Иргэн “Г”-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, иргэн “Д”, “А”, “В” нарт мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 25,000-35,000-аар торгоожээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Автобусаар нисэх буудал руу том хүн 20,000 төгрөгөөр зорчино

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөө

2022-06-24

Малчдад бэлгийн боловсролын хичээл заана

“Малчдын амьдрах ухааны боловсролыг дэмжих сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг Боловсролын ерөнхий г

2022-06-24

Уулын тахилга наадмаар долоон настай хүүхэд мориноос унаж амиа алджээ

Энэ сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд уулын тахилга наадмын хурдан морины уралдааны

2022-06-24