ДАНГААРШИЛ…/Нийтлэл/

2021-02-27 148 2

Дэлхий хөгжиж, бас өтөлж байна. Дээр нь бид дагаад хөгжиж бас нүүж байна. Хүн төрөлхтөн гэдэг маань 7 тэрбум гараад байна. Таван тив дөрвөн далай тойроод өөр өөрийнхөөрөө амь зууж байна. Хүмүүс нэгнээ ойлгохын хирээр нэгэндээ уусан шингэж, ойртон нягтарч, ороомогийн шинжтэй том нь багаа, олон нь цөөнөө дугуулсаар л нүүж явна. Энэ нүүдлийг эрх зүйчид нийгэм судлаачид ДЭЛХИЙ ДАЯАРШИЖ БАЙНА хэмээн үзлээ. Ийм нэр томьёо түглээ. Үүнийг ГЛОБАЛ хэмээх харь үгнээс бид хазаарлаж авсан.

Даяаршил гэж буулгасан. Яг махчилвал ДЭЛХИЙЧЛЭЛ юм даа. Цаад утгаар нь бодвол бид ДЭЛХИЙ хэмээх ганцхан гэртэй. Нэг айлын хүүхдүүд шүү дээ. Олзоо хувааж идэж олсноо бүгдээрээ түгээх амьдрахуйн жам ёсонд захирагдана. Дэлхийчлэлийн эрин зуун сайн муу хоёр талтай л даа. Сайн нь хар ухаанаар бодоход хэрэглээний, сэтгэлгээний ойртолт буюу хэмнэлийн зарчим юм. Муу тал нь түүх соёлын мартагналт, үзэл бодлын сарнилт, үндэстэн бүхний үнэт ёс зүйн алдагдалт юм.

Хүн гэдэг нэг талаас нийгмийн бүтээгдхүүн, нөгөө талаас байгалийн бодгал юм. Энэ үүднээс нь анзаарвал нийгэм болоод байгалийн шалгаралыг аль алиныг нь даван туулсаар өнөөдөрт ирсэн. Энд нэг л зүйл хоцрогдсон. Тэр нь төрөлхийн биологийн буюу байгалийн ДАРХЛАА юм. Даяаршлын үед үүнийг л нөхөж чадахгүй болсон. Үүнийг бид алхам дутамдаа нэгэн жил нотоллоо. Одоо ч нотолсоор байна. Тэр ийнхүү нэгэн жил биднийг зовоолоо. Энэ бол КОВИД хэмээх нян бөлгөө. Энэ нян ДАНГААРШИЛ гэдэгт та биднийг хөтөллөө.

Одоо дэлхий энэ нянгийн өмнө өвдөг сөхрөөд байна. Бид ч ялгаагүй. Гэхдээ бидэнд биологийн буюу байгалийн ДАРХЛАА тэгтлээ алдагдаагүй нь мэдрэгдэж байна. Үүнийг л ариун чанараар нь хадгалж байхын чухлыг сануулж байна. Гэвч бид өнгөрсөн нэгэн жилийн турш сэтгэлгээний ДАНГААРШИЛ-д дасан зохицож байна. Хүн хүнээ хараад сэжиглэх зай барих зуршил хүссэн хүсээгүй илрэх боллоо. Аюул тулгарвал ДАНГААРШИЖ амьдрал тогтуун үедээ ДАЯАРШИЖ явцгаая. ДАЯАРШИЛ бол эв нэгдэл юм. Тийм аваас энэ биеэрээ ДАНГААРШИЖ, эвсэг сэтгэлээрээ ДАЯАРШИН цар тахлаас ангижрая даа.

Эх сурвалж: SURVALJ.MN, СГЗ Л.МӨНХТӨР 

 

LIKE дарж нэгдээрэй !!!
  • Sotsializmiin ued delhii neg bid ah duus gej humuujij irsen harin ardchilaliin ued huchtei  ni huchguigee uhaantai ni tenegiigee hojij ,huurch amidarch irlee.ene uhamsriin doroitloos garaagui ued dayarshih talaar yarival huchgui ni ustah, huchtei ni uldeh juram l yarigdna.tiim uchir 22r zuund boloh muruudliig yarij baij uhchihev dee. Arai ert bna aa he he.

  • Tom ni bagaa daguulj bisee,iidej ustgaj uusgaj ,gej yarih ni zuutei  baih gehdee baga ni tiim huseltei bna uu ugui yu gedgiig asuuh ni nuguu hunii erh geed baidag hun turulhtnii gol lozung chini biz dee.teriigee hiihgui huchileh geed bna l daa.tegheer bugd hudlaa.huuchin filosofi heveeree baigaa shuu. Ulger buu yari.

Холбоотой мэдээ

Тавдугаар сард хийх олон улсын НИСЛЭГИЙН ХУВААРЬ

Монгол Улсын Засгийн газрын гуравдугаар сарын 10-ны өдөр хуралдаж, агаарын хилийн боомтыг тавдугаар

2021-04-16

Хоёр ч удаа хүний амь авч одсон 0214-р ангид “Чөтгөр шүглэв” үү…?

Өнгөрсөн Пүрэв гаригт /04-08/ Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хоёр

2021-04-13

Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй

Улаанбаатар хотын иргэд газар өмчлөх болон газрын төлбөртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Газар зох

2021-04-12