Архидан согтуурч, нэгнийхээ амийг хөнөөжээ

2022-06-10 68 0

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 08:30 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт “Гэртээ хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 43 настай, эрэгтэй “О” нь бусдад зодуулсан байдалтай нас барсан байсан.

Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад тус аймагт оршин суух, 41 настай, эрэгтэй “Ш” нь хохирогч “О”-той хамт архидан согтуурч, үл ялих зүйлээс болж түүнтэй маргалдсаны улмаас зодож, амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэргийг тус цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж явуулж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Автобусаар нисэх буудал руу том хүн 20,000 төгрөгөөр зорчино

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөө

2022-06-24

Малчдад бэлгийн боловсролын хичээл заана

“Малчдын амьдрах ухааны боловсролыг дэмжих сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг Боловсролын ерөнхий г

2022-06-24

Уулын тахилга наадмаар долоон настай хүүхэд мориноос унаж амиа алджээ

Энэ сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд уулын тахилга наадмын хурдан морины уралдааны

2022-06-24