Өмнөговь аймагт сарлагийн баяр болно

2022-06-10 349 0

Өмнөговь аймаг сарлагтын сүргийг өсгөн үржүүлэх, уналга эдэлгээнд хэрэглэх, сүү цагаан идээ, хөөврийг нь амьдрал ахуйдаа ашиглах, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2012 оноос эхлэн Сарлагийн баярыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон ажээ.

Уламжлал болгон зохион байгуулж буй энэ баяр 2022 оны 6 дугаар сарын 17-ний өдөр тохиож байна. Өмнөговийн брэнд эвент сарлагийн баяраар сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлаг самнах, сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах, сарлагийн уралдаан, сарлаг булгиулах төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах юм.

Сарлагийн баяр Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын Зүүнсайхан уулан дахь Ёлын аманд болох бөгөөд оролцогч, үзэгчид үлсын тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх ажил үйлчилгээний нэг удаагийн тасалбарыг хог хаягдлын хураамжны хамт төлж, баяртаа оролцох боломжтой.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Улаан-Үдийн автобус маргаашаас Драгоноос зорчино

Авто тээврийн үндэсний төвөөс "Маргаашаас буюу гуравдугаар сарын 20-ноос эхлэн Булган, Хөвсгөл, Улаа

2024-03-19

13 настай охины амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

2018 онд Хөвсгөл аймагт хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон С.Б-д холбогдох хэрэ

2024-03-19

Байшин шатаж, гурван настай хүүхэд энджээ

Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны “Булаг”-ийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж, гал түймэрт гурва

2024-03-19