Завханы төрийн алба хаагчдын харвинг арилгахын тулд төсвөөс мөнгө гаргах гэнэ

2022-06-09 165 0

Зөв хооллолт, дасгал хөдөлгөөн ер нь тэгээд хүн өөрөө л хүсвэл хайсан бүхнээ цахим орчноос олоод үзэж, мэдчих боломжтой. Бүр даган дууриаж хийгээд илүүдэл бүхнээсээ салах боломжтой үнэгүй хичээлүүд ч бий.

Гэтэл Завхан аймгийн төрийн албан хаагчид заавал төсвийн 70, 80 сая төгрөг зарж байж турах гэнэ. Зөв хооллолтын багш нарыг аваачаад гурван сарын хугацаанд хэрхэн турж болдгийг улс орон даяар харуулахыг хүсчээ.

Харамсалтай нь Эрүүл мэндийн сайд 70, 80 сая төгрөгийг нь шийдэж өгсөнгүй. Үүнээсээ болоод байнгын хорооны хуралдааны үеэр Б.Баярсайхан гишүүнээс багагүй банга хүртлээ. Хүнийрхүү, сэтгэлгүйгээрээ баахан дуудууллаа.

Бүр хавдрын эмчилгээнд зориулж байгаа хэдэн тэрбумаасаа 78-хан мянган хүнтэй Завхан аймагт 70, 80-хан саяыг зарцуулж чадсангүй гэж загнуулав.

Завханыхан заавал төсвийн мөнгөөр турах ёстой. Харин өвчлөл нас баралтаараа дэлхийд тэргүүлж байгаа хавдарт бол мөнгө зарах хэрэггүй бололтой.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Нийслэлээс Б.Цэцэгийн удирдсан төслийн нэгжид 3,1 тэрбум төгрөг төсөвлөжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяаба

2022-11-28

Д.Сумъяабазар: Сошиалаар хүний нэр хүндэд халддаг, гутаадаг байдал хэрээс хэтэрч байна

Нийслэл Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар

2022-11-28

С.Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ нар хоёр биенээ цагдаад өгчээ

Өчигдөр буюу энэ сарын 27-28-нд шилжих шөнө иргэн Д.Мөнх-Эрдэнэ болон АН-ын дарга С.Эрдэнэ нар б

2022-11-28