Х.Баттулгын баруун гар гэгддэг Г.Байгалмааг 27 байр “завшсан” үндэслэлээр шалгаж эхэллээ

2022-06-03 979 9

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмааг АТГ-аас МоАХ-ны газрыг барьцаанд тавьсан, Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан, 27 байр “завшсан” үндэслэлээр шалгаж эхэлжээ.

Экс Ерөнхийлөгчийн баруун гар гэгддэг Г. Байгальмаа нь Х.Баттулгыг МоАХ-оос эхлэн дагасан, бат ар нь гэгддэг билээ. Улс төр рүү алхсан түүний замнал Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга болоод зогссон байдаг. 

Түүнийг МоАХ-ын газрыг банкны барьцаанд тавьсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, “Пирамид-Орд” ХХК нь Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны газрыг барьцаалж, Хөгжлийн банкнаас зээл авсан гэх мэдээлэл цацагдаж байлаа. Тэгвэл уг зээлийг Г.Байгалмаатай тэргүүтэй хүмүүс гардаж зохион байгуулсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ. Хэрэг ингээд дууссангүй.

Тэрбээр экс Ерөнхийлөгч .Баттулгын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч бичиг баримт үйлдэн МоАХ-ны газрыг 15 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байж болзошгүй нөхцөл байдал мөн илэрчээ.

Улмаар ХУД-ын 10-р хороонд байрлаж байсан Ардчилсан холбооны газрыг “Пирамид орд” ХХК-нд барилга бариулахаар өгсөн болон тус компаний захирал Г.Цолмон нарын харилцаа, баримтууд дээр үндэслэн шалгаж эхэлсэн байна. 

Ахмадуудад зориулсан газарт “Пирамид-Орд” ХХК нь “Буман залуус” хотхоныг барьж, Г.Байгалмаад 27 байр олгожээ. Г.Байгалмаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ахмадуудын байрыг хувьдаа завшиж, танил талдаа олгосон байж болзошгүй байгаа  гэнэ.

LIKE дарж нэгдээрэй !!!
  • Найдвартай баруун гар нь гарын үсгийг дуурайж зурна гэж байхгүй. Энэ бол Жeнко уснаас хуурай гарах гэж өөрийнхөө өмнөөс золиослож байгаа ээлжит золиос. Цэргийг хэдэн жил тэжээж байгаад нэг өдөр л хэрэглэдэг гэдэгтшиг Жeнко ивээлдээ авч мөнгөөр угжиж явсан хүмүүсээ  дандаа өөрийнхөө өмнөөс золиослож шорон руу түлхдэг

  • МАН-НЫ МАХНЫ МАШИН АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН.ЭХНИЙ  ХҮН НЬ  Х.БАТТУЛГА УУ?ӨМХИЙ  ХУЖАА М.ЭНХСАЙХАН ХИЙЖ БУЙ АЖИЛ 

  • АН-ын үзэл санаа, үнэт зүйлээс ухарч, Баттулгыг даган баясч мөнгөний хэт халуурлуу орж өөрийн мэдрэмжээ алдсан бөлгөө. Их мөнгө хүнийг юу рууч түлхэж болдогийн тод баримт. Олон сайхан эрчүүд, эмэгтэйчүүд хохирогч болон буруу замруу орсондоо. Баттулгыг даган баясагчид ухаараасай билээ.

  • хорн санаа 3 герц бол, бусдын тусын тулд 125 герц гэнэ лээ к

Холбоотой мэдээ

Нийслэлээс Б.Цэцэгийн удирдсан төслийн нэгжид 3,1 тэрбум төгрөг төсөвлөжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяаба

2022-11-28

Д.Сумъяабазар: Сошиалаар хүний нэр хүндэд халддаг, гутаадаг байдал хэрээс хэтэрч байна

Нийслэл Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар

2022-11-28

С.Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ нар хоёр биенээ цагдаад өгчээ

Өчигдөр буюу энэ сарын 27-28-нд шилжих шөнө иргэн Д.Мөнх-Эрдэнэ болон АН-ын дарга С.Эрдэнэ нар б

2022-11-28