Дуучин Укагийн “Dance with me” амьд шоу тоглолт 6 дугаар сарын 10, 11-нд болно

2022-05-24 163 0

Урлаг бол хүний авьяас чадвар, мэдрэмжээс гадна туршлага, мэдлэг, дотоод сэтгэлээс бүтдэг зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Уламбаяр /Ука/-ын хувьд урлагт хөл тавьснаасаа хойш өөрийн гэсэн өнгө төрх, ертөнцийг бүтээгээд хэдийнээ 20 жил болжээ. Дуучин Ука энэ хугацаанд хүнийхээ хувьд ч, уран бүтээлийнхээ хувьд ч, уран бүтээлчийнхээ хувьд ч үргэлж хувьсал хийсээр ирсэн.

 Тус тоглолт дэлхийн стандартыг бүрэн хангасан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д зохион байгуулагдах бөгөөд тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Store pay” ажиллаж байгаа бол ерөнхий зохион байгуулагчаар “ВЭП энтертайнмент продакшнс”, хамтрагчаар “Brainstorm branding agency”, “Steppe arena”, “MMP”, “Steppe amusement” зэрэг газар хамтран ажиллаж байна. Энэхүү тоглолт дуучин Укагийн өдий хүртэл хийж бүтээсэн бүхнээ үзэгч сонсогчиддоо тайлагнасан гайхалтай өдрүүд байх аж. Үзэгч, сонсогчид дуучин Укагийн бас нэгэн онцгой дүр төрхийг харах мөч ойртсоор байна. Тодруулбал, түүний уран бүтээлүүдийн шинэ бүлэг эхэлж, шинэ үүд хаалга нээгдэхэд багахан хугацаа үлджээ.

“Dance with me” тоглолтод урилгаар “Киви”, “Татар” хамтлаг, дуучин Наагий, Оргил, Оки, Б.Алтанжаргал, Э.Дашням, реппэр Цэцэ, AM C, Nene, Don Dior нар оролцож, хамтран дуулах юм байна. Дуучин Ука дээрх уран бүтээлчидтэй хамтран дуулсан хит дуунуудаасаа гадна өөрийн “Хайр хөгжим юм уу”, “Маргаашийн нар луу хамт аялах уу” “Don’t stop”, “Цагааруулна” гээд олон хит дуунаасаа дуулахаас гадна цоо шинэхэн уран бүтээлүүдээ ч үзэгч сонсогчиддоо зориулан хүргэх ажээ.

Дуучин Ука “Dance with me” тоглолтынхоо талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Урт удаан хүлээсэн шоу тоглолтоо хүргэх өдрүүд ойртож байна. Олон жилийн хөдөлмөр, өөрийн сэтгэл зүрхээрээ оролцон бүтээлцсэн дуу, хөгжмөө сонсож шилдэг хөгжимчид, шилдэг бүжигчид, мэргэшсэн баг бүрэлдэхүүнтэй, шинэ орчинд сонсогч, үзэгчидтэйгээ жаргах өдрөө тэсэн ядан хүлээж, догдолж бэлдсээр байна.

2020 онд “Буянт-Ухаа” спорт цогцолборт тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч, цар тахлын улмаас тоглолтоо цуцлалгүй, тохиромжтой цагийг тэсэн ядан хүлээлээ. Энэ удаа “Steppe arena”-д болох тоглолтыг минь тэвчээртэй хүлээж байсан та бүхнийгээ хүндэтгэн, талархаж байна. 6 дугаар сарын 10, 11-ний өдөр жаргаж, дуулж, бүжиглэж, хайр цацарсан үдшийг хамт өнгөрөөхийг тэсэн ядан хүлээж байна” гэсэн юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Lil Pump”-ийн байршуулсан бичлэгийг Топ.Сэлэнгийн нөхөр Б.Одбаяр гэгч нь “Монгол” гэж зарлажээ

Америкийн реппэр Lil Pump 2017 онд гаргасан "Gucci Gang" дуугаараа дэлхийд алдартай болсон нэгэн.

2022-09-16

ICETOP: Нас явж байгаа ч мөнхөд хип хопоороо байна

Байгуулагдсан цагаасаа хойш Монголын өнөөгийн үеийн урлагийг соргогоор мэдэрч, Хип хоп урсгалын томо

2022-06-16

26 нас хүрч буй ICETOP хамтлаг фенүүддээ зориулж ЗУРГААН ТӨРЛИЙН NFT гаргалаа

Монголын Хип хоп урлагийн томоохон төлөөллүүд болох IСЕТОP хамтлаг энэ ижл 26 нас хүрч буй. Тэд 26

2022-06-16