Сайхан мэдээ: Гашуун сухайт боомтод 1000 мод тарилаа

2022-05-23 233 0

Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэргийн 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжин энэ сарын 22-ны өдөр Монголын 33 говийн нэг, хамгийн их цөлжилттэй бүс, Галбын говьд 1000 ширхэг мод тарьж, суулгалаа.

1000 мод тарих ажлыг Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны санаачлагаар Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын алба, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй Гашуун сахуйт дахь шуурхай штаб, Хил хамгаалах газар, Онцгой байдал, Гааль, Мэргэжлийн хяналтын байгууллага, “Эрдэнэс-Таван толгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, Орон нутгийн “Тавантолгой” ХК болон бусад аж ахуй нэгж, иргэд хамтран мод тарих ажилд идэвхитэй оролцожээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ААН-үүдийн 16 хувь нь цасаа цэвэрлэжээ

Нийслэлийн хэмжээнд нийт 17’046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл а

2022-11-28

33 дугаар сургууль тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн ивээл дор зохион байгуулагдсан “Боловсрол Кап-2022” Баянзүрх дүүргий

2022-11-28

С.Жавхлан: Агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн санаа бодол, оролцоо чухал

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын мэргэжилтэн С.Жавхлан: (more…)

2022-11-28