Дайн эхэлснээс хойш 226 хүүхэд амиа алджээ

2022-05-10 128 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэх тушаалыг хоёрдугаар сарын 24-ний өдөр өгч, Оросын арми хөрш оронруугаа халдсанаас хойш 75 өдөр өнгөрч байна. Владимир Путин анх энэ ажиллагаагаа эхлүүлэхдээ гагцхүү цэргийн дэд бүтцэд цохилт өгнө, энгийн иргэд айх хэрэггүй гэж мэдэгдэж байлаа. Гэсэн ч дайны эхний өдрөөс л хот суурин сүйрч, энгийн хүмүүс амиа алдаж эхэлсэн юм.

Орос, Украины дайны улмаас 5,5 сая гаруй хүн Украиныг орхин дүрвэж, харин ард үлдсэн олон хүүхэд амиа алдсан байна. Тодруулбал, 226 хүүхэд дайны золиос болж, 415 хүүхэд шархадсан гэж Украины Ерөнхий прокурорын газар мэдээлжээ. Энэ нь урьдчилсан байдлаар гаргасан тоон мэдээлэл юм.

Харин НҮБ-ын мэдээлснээр, Украин руу Орос түрэмгийлснээс хойш 3280 энгийн иргэн амиа алдаж, 3451 хүн шархадсаны 231 нь 18 нас хүртэлх хүүхдүүд байгаа аж.

Г.Бямбасүрэн

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ши Жиньпин: БНХАУ дэлхийн тогтвортой байдлыг хангахын тулд ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн

Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн тогтвортой байдлыг хангахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийн тул

2022-09-16

Ван И: АНУ улс төрийн ил өдөөн хатгалга явуулж байна

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мягмар гарагт Тайваньд газардсантай холбогдуулан

2022-08-03

Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг давна

Дэлхийн хүн ам энэ оны 11 дүгээр сарын 15-нд 8 тэрбумд хүрч, 2030 он гэхэд 8.5 тэрбум болно гэж НҮБ

2022-07-18