Долоо хоногийн хугацаанд нийслэлд шар өвс шатаасан 36 дуудлага бүртгэгдэж, 57 га талбай шатжээ

2022-05-10 150 0

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 66, аюулт үзэгдэл, ослын дөрвөн дуудлага бүртгэгджээ.

Дээрх хугацаанд гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй нийт 130 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн алба хаагчид шар өвс шатаасан 36 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 57.3 га талбайн түймрийг бүрэн унтраасан.

Хамтарсан эргүүлийн бүрэлдэхүүн хяналт, шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй дөрвөн зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 66 техник хэрэгсэл, 180 иргэн, 38 айл өрх, найман аж ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг өгсөн тухай нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОРХОН: “Хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” нэгдсэн өдөрлөг болж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улс

2022-11-30

“Эрдэнэтэд үйлдвэрлэв-2022” үзэсгэлэн худалдаа боллоо

Орхон аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор зохион б

2022-11-30

Цагаан тоос дарах жилийн дөрвөн улиралд явагдаж байна

Эрдэнэт үйлдвэр цагаан тоос дарах ажлыг жилийн дөрвөн улиралд тасралтгүй үргэлжлүүлж байна. Энэ өвөл

2022-11-29