Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлөх асуудлыг шийдэж чадалгүй дараагийн хурлаар хэлэлцэхээр болжээ

2022-05-10 134 0

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжит хурлаараа бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудлыг хэлэлцэв.

Хаалттай хэлэлцсэн уг асуудлыг шийдэлгүй дараагийн хуралдаан хүртэл нээлттэй орхисон тул бүлгээс мэдээлэл хийсэнгүй.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Ганбат “Хэн нэгний захиалгаар ямар нэгэн мэдээлэл тараагаад байдгаа болих хэрэгтэй. Бид хаалттай хуралдсан. Энэ талаар ярих албагүй. Намайг огцруулна гэдэг мэдээллийг хэн, хэд дэхээ гаргаж байгааг мэдэхгүй байна. Байнга л ярьдаг биз дээ. Намайг огцруулах асуудал хуулийн дагуу боломжгүй” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал “Бид хаалттай хурлаар бүлгийн үйл ажиллагаа болон зарим асуудлыг хэлэлцлээ. Гэсэн ч ямар нэгэн шийдвэр гаргалгүй асуудлыг нээлттэй орхисон.

Өнөөдрийн хурал 99 хувийн ирцтэй байсан гэж хэлж болно. Б.Пүрэвдорж гишүүнээс бусад нь бүлгийн хуралд оролцсон.

УИХ-ын тухай хууль болон УИХ дахь АН-ын үйл ажиллагааны дүрэмд бүх зүйл тодорхой байгаа юм. Жишээ нь, олонхын томилсон ангийн дарга ажлаа хийж чадахгүй бол тухайн ангийн хүүхдүүдийн олонхын шийдвэрээр даргыг чөлөөлдөг. Энэ бол алтан зарчим. Үүнийг нэгдүгээр ангийн сурагчаас эхлээд УИХ-д үйлчилдэг ардчиллын мөн чанар. Түүнээс биш хэн нэгнийг бүлгийн даргаар томилоод хэзээ ч огцруулахгүй, өөрчлөхгүй гэдэг байдлаар бид цааш явах юм бол Монголд ардчилал бий гэж хэлэхэд хэцүү болно” гэсэн юм.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 31.3-д “Бүлэг даргаа гишүүдийнхээ дотроос сонгож, энэ тухайгаа Улсын Их Хурлын даргад бичгээр мэдээлнэ” хэмээн заасан байдаг. Харин бүлгийн даргыг чөлөөлөх асуудлыг уг хуульд ямар нэгэн байдлаар тусгаагүй байдаг аж.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МАН-ын гишүүнд залилуулсан Японы иргэн Ерөнхийлөгчид ханджээ

Фуказава Койчи: Намайг залилагч нь сонгуульд нэр дэвшдэг олны танил xүн -Монгол Улсын Ерөнхийлөгч

2022-11-30

С.Наранцогтыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг

2022-11-30

Д.Сумъяабазар: Сошиалаар хүний нэр хүндэд халддаг, гутаадаг байдал хэрээс хэтэрч байна

Нийслэл Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар

2022-11-28