Эрүүл мэндийн сайд С.Энхболд харьяа эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

2022-04-28 233 0

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр харьяа эмнэлгүүдийн дарга нарыг хүлээн авч уулзаж дараах үүрэг чиглэлийг өглөө. Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, эмч эмнэлгийн ажилтны  харилцаа хандлагатай холбоотой 5005 санал гомдол 2022 оны 4-р сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл  иржээ. Энэ нь тус төвд ирж буй санал хүсэлтийн 3 дугаарт жагсаж байна. Дээрх гомдол тус бүрийг хүлээн авч холбогдох газруудад нь дамжуулан шийдвэрлүүлсэн байна. Тус санал гомдлыг хугацаагаар нь авч үзвэл 3-5 хоногт шийдвэрлэсэн 1900, 6-10 хоногт шийдвэрлэсэн 577, 10-30 хоногт шийдвэрлэсэн 281 байна. Иргэдээс ирж байгаа санал гомдлыг хурдан хугацаанд шийдвэрлэх, ажлын сахилга бат алдсан эмч эмнэлгийн ажилчдад хууль, дүрэм журмын дагуу зохих хариуцлагыг тооцохыг сайд эмнэлгийн дарга нарт анхааруулав.  Мөн УНТЭ-т ашиг сонирхлын зөрчил гарах эрсдэл үүссэн байсан тул АТГ-аас зөвлөмж хүргүүлсэн. Сайдын зүгээс тус зөвлөмжийн хүрээнд авлигын гэмт хэрэг бусад  эрүүл мэндийн байгууллагуудад гарахаас урьдчилан сэргийлж эмнэлгийн удирдлагуудад хатуу сануулав.

Ажлын цагаар ажлаа хийхгүй иргэдийг бухимдуулдаг алдаа дутагдал гаргаж буй цөөн хүмүүсээс болж салбарын нэр хүнд унах эрсдэлтэй гэдгийг дор бүрнээ анхаарч, асуудалд хариуцлагатай байх ёстой. Ажлаа чин сэтгэлээсээ хийж, хүнд хэцүү цагт ажлаа хариуцлагатай гүйцэтгэгдэх эмч, эмнэлгийн ажилчдын ажлын нэр хүндийг цөөн хүний алдаа дутагдлаар унагахгүй байхын төлөө дор бүрнээ хариуцлагатай байх ёстой. Нэг хүн алдахад нийтээрээ зэмлүүлдэг гэдгийг санаж дор бүрнээ хариуцлагатай ажиллаарай гэдгийг энэ үеэр санууллаа.  Түүнчлэн эрүүл мэндийн салбар 2022 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” жил болгон зарласан. Энэ хүрээнд эмч, ажилчдад чиглэсэн ажлыг зохион байгуулахаас гадна иргэдэд эмнэлгээр зөв боловсон үйлчлүүлэх соёл дадалд суралцуулах чиглэлд эмнэлгийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг үүрэг болгов. 2022 оны 05-р сарын 01-нээс орон даяар “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, оношилгоог зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд эмнэлгийн удирдлагууд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийн зохион байгуулалтад анхаарч, эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлж, эмч, үйлчлүүлэгч хоёроо бодсон зохион байгуулалт хийж  ажиллахыг үүрэг болголоо.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

С.Чинзориг: 0-17 насны бүх хүүхдийн шүдэнд фторт түрхлэг түрхэнэ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ.  Тэрээр: “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэ

2023-03-07

“Мед портал” хэзээ ХСҮТ-өөс явж, хавдрыг эмчлэх “орон зай” гаргаж өгөх вэ?!

Манай улс дахь хавдрын өвчлөлт, тархалтын талаар айдас хүрэм тоо, баримт сонсогддог. Яг одоо ХСҮТ-д

2023-02-16

Залуус өвчин намдаах эмийг мансуурах зорилгоор хэрэглэжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1

2023-01-22