Түймрийн улмаас хоёр сартай бамбарууш эхээсээ төөржээ

2022-04-29 211 0

Дөрөвдүгээр 14-25-ны өдрүүдэд гарсан ой хээрийн түймэрт Нөмрөгийн Дархан Цаазат Газар/ДЦГ/ өртжээ. Түймрийн улмаас эхээсээ төөрч, олон хоносон хүрэн баавгайн 2 сартай бамбаруушийг тус газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид олж, асран хамгаалж байна.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам түүний харьяа тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан захиргаад энэ чиглэлээр туршлагатай байдаг тул тэдгээрээс мэргэжил, арга зүйн туслалцаа авч тэнхрүүлэн байгальд нь буцааж тавих аж.

Нөмрөгийн ДЦГ нь Дорнод аймгийн Халхгол сумын нутагт хилийн дагуу Хянганы нурууны баруун хэсгийн нам ба дундаж өндөр уулын ойт хээр, хээрийн мужид оршдог.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОРХОН: “Хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” нэгдсэн өдөрлөг болж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улс

2022-11-30

“Эрдэнэтэд үйлдвэрлэв-2022” үзэсгэлэн худалдаа боллоо

Орхон аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор зохион б

2022-11-30

Цагаан тоос дарах жилийн дөрвөн улиралд явагдаж байна

Эрдэнэт үйлдвэр цагаан тоос дарах ажлыг жилийн дөрвөн улиралд тасралтгүй үргэлжлүүлж байна. Энэ өвөл

2022-11-29