Шүүхээс иргэн Т.Ганболд, Х.Янжингаажидын гэрлэлтийг хүчин төгөлдөр хэвээр үлдээлээ

2022-04-29 340 0

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Х.Янжингаажид нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0273 дугаар шийдвэрээр “Х.Янжингаажидын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

У.Равдан: Миний ээж эх орноосоо урвах хүн биш

Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр энэ сарын 18-19-нд шилжих шөнө 48 цагийн хугацаатайгаар саат

2023-01-22

МЗЭ: Ц.Хулан улс төрийн тэмцлийн золиос болох вий гэсэн хардлага төрж байна

ТЕГ-аас Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр яруу найрагч Ц.Хуланг нэг сар цагдан хорихоо

2023-01-22

УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийн гэрээс 10 гаруй тэрбум төгрөг хураан авч, саатуулжээ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 2023.01.06-ний шөнө өөрийн тансаг

2023-01-06