Х.Янжингаажид: Т.Ганболд бид хоёрыг гэр бүл мөн болохыг шүүхээр шийдвэрлэжээ. Үнэн л ялдаг юм байна

2022-04-29 773 0
Х.Янжингаажид: 2021.10.15-нд над руу УБЕГ-с гэнэт ярьж “Тордайн Ганболдтой батлуулсан гэрлэлтийг чинь хүчингүй болголоо. Ирж хүчингүй болгосон дүгнэлтээ ав” гэж билээ. Өөрөө битүү хүүхэн, хормойн асуудалтай байж хүүхдүүд, хөрөнгөө хуваахгүйн тулд зүгээр ч эвтэйхэн салж чадахгүй, ингэж эрийн оронцог зан гаргана гэж хэн санахав. Ганболд шиг чухам шударга үнэний төлөө тэмцэгч хүн энэ олон жилийн амьдралаа үгүйсгэнэ гэж бодсонгүй.
100 айлаас буцах замдаа таксин дотор тэр дүгнэлтийг нь уншаад “Монголд мөнгөтэй, танилтай хүн юу ч хийж, хэнийг ч худалдаж авч, яаж ч болдог юм байна” гэж уур хүрч, Ганболдыг хамт босгосон амьдралаа ингэж үгүйсгэж буйг хараад харуусал, уур, гомдол, хор шар нийлэн салснаас хойш анх удаа уйлж билээ.
Үүнээс хойш 6 сарын турш үнэн мөний төлөө явсаар шүүхэд гомдол гаргаж хөөцөлдсөний эцэст 2022.04.08-нд шүүх хурал болж өнөөдөр захирамжаа авлаа. Иргэн Т.Ганболд, Х.Янжингаажид нар гэр бүл МӨН болохыг шүүхээр шийдвэрлэжээ. Гагцхүү үнэн л ялдаг юм.
Уржигдар Бүртгэлийн байгууллагын тайлбарыг үзсэн. Эхнээсээ бүртгэлийн алдаатай юм бол яаж ч эхнээсээ бүртгэдэг юм? Юу ч яриад байгаа юм. Хэнийг ч хуураад байгаа юм. Монгол улсын иргэний үнэмлэхгүй бол чи Монгол улсын иргэн биш гэж байгаа юм шиг л юм яриад байна лээ. Алдаагаа засаад явахын оронд баасан дээрээ нэмж битгий бүдэр л дээ ядаж.
Энэ бүх арга заль, авлига, албан тушаалын хэргийг үнэнчээр дэнсэлсэн Монголынхоо шүүхэд баярлалаа.
Ичихгүй бол, 16 жил 4 хүүхдийг маань үгүйсгэх гээгүй л юм бол давж заалдаарай Ганболдоо, түүний гар хөл болсон Улсын Бүртгэлийн зарим албан тушаалтнуудаа!
Чиний хэзээ ч худалдаж авч чадахгүй эрүүл ухаантай Монголын ард түмэн, үр хүүхдүүд маань эцэг нь ээжид нь яаж хандаж байсанг харах болноо.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

9-14 насны 8 хүүхэд мөргөж, нэг хүүхэд амиа алдлаа

Өнөөдөр /2024.04.17/ 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius

2024-04-17

Сэрэмжлүүлэг: Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуслангийн чиглэлд шар өвс шатсан 4 дуудлага мэдээлэл иржээ. Хуурайшил

2024-04-15

Сураггүй болсон 9 иргэнийг олж, шаварт суусан 10 иргэний аюулгүй байдлыг хангажээ

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өм

2024-04-15