С.Амарсайхан: Гурил, махыг хөөрөгдөөгүй үнээр иргэдэд хүргэх боломжтой

2022-04-22 191 0

Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ажиллаж байна.

Шадар сайд С.Амарсайхан “Цар тахал Монголыг тойроогүй. Энэ хүнд цаг үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, үнийн хөөрөгдөл, инфляцийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой олон арга хэмжээг Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед зохиомол үнийн хөөрөгдлийг багасгах, хяналт тавих, үндэслэлгүй үнэ нэмэх асуудлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, зах зээлийн шударга өрсөлдөөнийг хангуулах асуудлыг ШӨХТГ хариуцан ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас тодорхой үүрэг даалгаврыг өгсөн. Шадар сайдын зүгээс цаг үеийн авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж ирсэн.

Коронавирусийн дараах хүндрэлийг даван туулах, эдийн засгийг сэргээх үйл ажиллагаа эхэлж байгаа үйл явцтай давхцаад геополитикийн асуудлууд, Орос, Украины хооронд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдал, түүнээс үүдэлтэй хориг саадууд, Монгол Улсын хил гааль, ачаа тээврийн удаашруулалт, бараа татан авалт зэрэг олон хүндрэл бэрхшээлийг Засгийн газар хамтдаа даван туулах стратегийг хэрэгжүүлж байна.

…Монгол Улс 60 гаруй сая малтай. Хэдийгээр бараа бүтээгдэхүүний үнэ өртөг нэмэгдэж байгаа ч махны үнийг зохих хэмжээнд бүрэн боломжтой. Бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулбал харьцангуй хяналтад байх боломжтой. Тиймээс дотооддоо үнийг нь барих боломжтой, алдагдалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх бүрэн боломжтой бараа бүтээгдэхүүнд хяналт тавих хэрэгтэй. Гурил, мах төрлийн бараа бүтээгдэхүүнийг үнэ хөөрөгдөхгүйгээр иргэд, хэрэглэгчдэд хүргэх бүрэн боломжтой” гэж мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хөрөнгийн зах зээлд амжилттай ажиллаж байгаа томоохон төлөөлөл нь “Тавантолгой” ХК гэдгийг онцоллоо

Уул уурхайн салбарын MINING WEEK 2022 чуулган ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ чиглэлээр хоёр дахь өдрөө үргэлжилж б

2022-09-22

Хотын дарга Д.Сумъяабазар Москвад очиж, туршлага солилцжээ

Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй Улаанбаатар хотын албан ёсны төлөөлөгчид Москвад айлчилж, хот ба

2022-09-22

Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форум Монгол Улсад болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Хуулийн бодлогын зөвлөх А.

2022-09-20