Европын холбоо ОХУ-ын нүүрсний импортод хориг тавина

2022-04-07 263 0

АНУ болон холбоотон орнууд, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлэх, улс төрийн шахалтаа нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж байна.

Тухайлбал, Европын холбоо Оросын нүүрсний импортод хориг тавих санал гаргажээ. Харин АНУ-ын хувьд Оросын санхүүгийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тавих хориг арга хэмжээг чангатгахаар төлөвлөжээ.

Мөн Европын холбооны гишүүн Итали, Испани, Дани зэрэг 16 орон Оросын 300 гаруй дипломатчийг эх орноосоо гаргаж байна. Их Британи, Оросын импортын зарим бараа бүтээгдэхүүнд 35 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэжээ. Сүүлийн байдлаар, өрнөдийн орнууд, Оросын төв банкны 630 тэрбум америк долларын валютын нөөцийг царцаагаад байна.

Энэ нь, Оросод импортын барааны үнийг өсгөж, тус улсын инфляцын түвшин 14 хувиар өсөхөд нөлөөлжээ гэж CNN мэдээлжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОХУ, БНХАУ Сарыг хамтран судална

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ, БНХАУ Сарыг судлах, бааз байгуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гар

2022-12-22

Германд томоохон тусгай ажиллагаа явуулжээ

БЕРЛИН. /RIA Novosti/. ХБНГУ-ын цагдаа нар Бундестаг (Германы парламент) руу дайрахаар төлөвлөж байс

2022-12-07

Хятадын удирдагч асан Зян Зэмин 96 насандаа таалал төгслөө

Хятад улсын төрийн тэргүүн асан Жянь Зэмин өнөөдөр үдээс хойш 96 насандаа таалал төгссөнийг тус улсы

2022-11-30