АН дөрвөн даргатай болов

2022-04-04 630 0

Ардчилсан Намын даргыг сонгох сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын 3-нд орон даяар болж өндөрлөсөн. Санал хураалтад 117 мянга гаруй гишүүн оролцсноос 103 мянга гаруй нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгад санал өгч, 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан.

Сонгуулийн саналын хуудаст УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нэр бичигдсэн байна. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь санал хураалт болохоос нэгхэн хоногийн өмнө нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Тиймээс дүрмийн дагуу ийнхүү нэр нь бичигдсэн байна.

Ингэснээр АН өнөөдрийн байдлаар С.Эрдэнэ. М.Тулгат, Х.Цогтгэрэл, Х.Баттулга гэсэн дөрвөн даргатай болж байна. Харин яг хэн нь хууль ёсны жинхэнэ дарга вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн яг өдийд АН хоёр талд уламжлалт болон цахим сонгууль явуулж АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг, АН-ын дарга С.Эрдэнэ НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатыг дарга болгосноо зарлаж байв. Үүнээс  хойш О.Цогтгэрэл, М.Тулгат нарын хэн нь ч албан ёсны дарга болж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн билээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Койны хохирогч: О.Мөнхжинд итгээд 140 сая төгрөгөө койнд алдчихлаа

"IHC” койн худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон б

2023-02-01

“Тавантолгой түлш” ХХК таван жилийн ойн хүрээнд таван бүтээлч ажил өрнүүлнэ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангах чиг үүрэг бүхий “Та

2023-02-01

Чингэлтэй дүүрэг ахмадууддаа 300 сая төгрөгөөр БЭЛЭГ авч өгнө

Сүхбаатар дүүрэг 900 сая төгрөгөөр эмэгтэйчүүддээ бэлэг худалдан авах тендер зарласан ч нийгмийн сүл

2023-01-31